2011-11-21
Оливны тосыг ГОО САЙХАНд ашиглах нь
Оливны тос арьсыг чангаруулж торгомсог зөөлөн, эрүүл болгодог. Арьсанд амархан шингэн орж, чийгий нь хадгалж хуурайшихаас сэргийлж, өтөлж хөгшрөхөөс хамгаалдаг. Mөн үсийг бэхжүүлж намируулдаг. Үргэлж “extra virgin olive oil” хэрэглэж байхыг анхааруулъя! Библи дээр оливын тосыг чидун гэдэг нэрээр бичсэн байдаг.

1.    Хамгийн чухал зөвлөгөө: Өглөө эрт өлөн дээрээ 1 хоолны халбага “extra virgin” оливны тосыг уух

2.    Xатаж хуурайшсан арьсыг зөөлрүүлэх
a.    нүүрээ бүлээн усаар чийглүүлж, оливны тосыг хурууныхаа өндгөөр массаж хийн нүүрэндээ түрх (хүсвэл 1 хоолны халбага тосыг 1 хоолны халбага халуун устай хольж түрхэж болно)
b.    Таван минут байлгаад зөөлөн даавуу юмуу хөвөнгөөр шингээж ав
c.    Унтахаасаа өмнө ахиухан түрхэж хоно

3.    Үрчлээг багасгах
a.    1 хоолны халбага тосыг хэдэн дусал лимоны шүүстэй хольж нүд орчим хэсгээс бусад газартаа түрх
b.    Харин оливны тосыг дангаар нь нүдний эргэн тойронд түрх
c.    Шөнөжин байлга

4.    Хуучин арьсаа гуужуулах
a.    1/2 аяга оливны тосыг 1 хоолны халбага давстай холино
b.    Биеэ үүгээр массажлан шүгшүүрт ор

5.    Ядарсан хөлийг амраах
a.    угаасан хөлөндөө 2 цайны халбага тосоор массаж хийн
b.    Илүүдэл тосыг авахын тулд оймс өмс

6.    Ядарсан хөлийг сэргээх
a.    2 цайны халбага тос, 1 цайны халбага давс, 1 дусал гааны тос
b.    Угаасан хөлөн дээрээ дээрх бэлдмэлийг түрхэж массаж хийх
c.    Дараа нь хөлөө цэвэр усаар зайлан оливны тосыг дангаар нь түрх
d.    Оймс өмс

7.    Биендээ массаж хийх
a.    250 мл тосыг гааны тосны хэдхэн дусалтай холь
b.    үүгээр бүтэн биед массаж хийж болно

8.    Оливны тосоор саван хийх (арьсыг зөөлрүүлнэ). Эсвэл тийм саванг худалдаж ав. Монголд оливны тостой “Duru” саван байдаг.

9.    Нүдний будгаа арилгахын тулд (хэдхэн дусал хөвөн дээр дусааж арчвал мөн зовхиний арьсыг чийгшүүлж өгнө)

10.   Сахал юмуу өөр ямар ч үсийг хусахад хусах хөөсний оронд ашиглах

11.    уруулыг гоё болгох
a.    1 ширхэг нухсан гадил жимс 2 хоолны халбага тостой холь
b.    Уруул дээрээ түрхээд 20 минутын дараа усаар зайл

12.    хуурай үсэнд тэжээл өгөх
a.    1 аяга оливны тосыг 1 ш өндөгний шар, хэдхэн дусал лимоны шүүстэй хольж хутга
b.    Дуртай шампоноор үсээ угаагаад зайлна
c.    Тостой бэлдмэлийг үсэн дээрээ түрхэж 5 минутын дараа үсээ дахиад шампоноор угаагаад зайлна
d.    3 дахь удаа шампоноор угаагаад дахин зайлна

13.    Хуурай үсэнд эмчилгээ хийх (эсвэл хуурай болохоос сэргийлэхийн тулд 3 сар тутам хэрэглэ)
a.    1 аяга тосон дээр 1 аяга буцалж байгаа усыг болгоомжтой нэм
b.    Хутгагч машинаар холилдтол нь сайн хутга
c.    Бүлээсгээд үсэндээ түрхэж массаж хий
d.    Үсний сэнсээр хэдэн минут үлээлгэн дулаан байлга
e.    Үсээ зузаан алчуураар боогоод 15 минут байлгана
f.    Хүссэн шампоноор үсээ угаа
g.    Зайлаад дахиж угаана (хүсвэл бүтэн шөнийн турш үсэндээ байлгаж хонуулж болно. Хуучин дэрний уутыг ашиглаарай!)

14.    Хаг арилгах (үс унах үед ч тус болно)
a.    8 хоногийн турш орой болгон толгойндоо оливны тосоор массаж хийн шөнөжингөө байлга (дэрний xуучин уутыг хэрэглээрэй)
b.    Өглөө толгойгоо угаана


15.    Үсээ гязлалзсан өнгөтэй болгохын тулд хэдхэн дусал оливны тосыг алгандаа үрж үсээ хуруугаараа “самнах”

16.    Хумсны эмчилгээ
a.    1 хоолны халбага тос, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага давсийг хольж хутга
b.    Хумсан дээрээ түрхэж массажлан зөөлөн даавуугаар зүлгэх
c.    Хэдэн дусал тосоор гарандаа массаж хийн түрх

17.    Хугарамтгай хумс бэхжүүлэхийн тулд хуруугаа бүлээн усанд дүрсний дараа бүлээн тосонд 5 минут дүр

18.    Гарны арьсыг зөөлрүүлэх
a.    1 аяга эрдэнэ шишийн гурилд 1 аяга оливны тосыг хийж хутга
b.    Гарандаа массаж хийн усаар зайлна
c.    Хэдэн дусал цэвэр тосоор гарандаа массаж хийнэ

Хэрвээ гааны тос мэт зарим хольц танд олдохгүй бол дан тосоор хийсэн ч нэмэр болох болно.

http://udaxgui.com/
Бичсэн: Telnet | цаг: 17:48 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax