Өөрөөсөө бусдыг рекламдах дуртай Г.Болдын ийнхүү анхны дэлгэрэнгүй ярилцлага танд хүрч байна.
Салбар салбарынхаа онцлог, давуу болон сул талыг мэргэжлийн нүдээр харж үнэлэлт, дүгнэлт хийх чадварлаг залуу цөөнгүй. Тэдний нэг болох Монголын бизнес, маркетингийн салбарын нэгэн тод "од" бол яах аргагүй "Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болд билээ.
АЛИВААГ ӨӨЛЖ, МУУЛЖ, МУУГ НЬ ҮЗЭЖ БАЙГАА НЭГЭН ХЭЗЭЭ Ч ЯЛАГЧ ТАЛДАА ОРЖ ЧАДДАГГҮЙ
- Яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон бэ?
- Ажлын анхны гараа маань “Мобиком” корпораци байсан. Тухайн үед маркетингийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь сургуул...