2016-10-17
Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур
Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу. Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?
Тэгвэл Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга" зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм.
Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой.

1. ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ КИНО ҮЗЭХ, ЭСВЭЛ ДУУ, РАДИО СОНСОЖ ХЭВШЭЭРЭЙ

1c98e6_0221_x800

Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар нэгэн шалтгаантайгаар сураарай. Тэгээд тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй. Тэгснээр та зөв дуудлагаар нь ярьж чаддаг болно.

Хэрвээ та кино үзмээр байгаа бол  losmovies.ws, playmoviez.co руу ороод үзэж болно.

2. ШИНЭ ҮГ ЦЭЭЖЛЭХ БИШ ЭХЛЭЭД УТГЫГ НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

31aedb_0252_x800

Аливаа шинэ үгийг сурахдаа шууд цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгоорой. Тэгээд сурсан үгээ өдөр тутамдаа ашиглаарай. Тэгвэл маш хурдан цээжлэгдэх болно.
Эсвэл gamestolearnenglish.com руу ороод л тоглоом тоглонгоо цээжилж болно.

3. ШИНЭ ҮГЭЭ НЭР ҮГ, ҮЙЛ ҮГ, ТЭМДЭГ НЭР ГЭЖ ХУВААЖ ЦЭЭЖЛЭХ

d87c85_0323_x800

Хэрвээ шинэ үгнүүдээ та нэр үг, үйл үг, тэмдэг нэр гээд ангилаад цээжилчихвэл дүрмээ сайн мэдэхгүй байсан ч хэлмээр байсан зүйлээ ойлгуулж чадна.
Та learn-english-online.us/ сайтаар ороод өөрийгөө шалгаж, илүү их тэмдэг нэр, үйл үг сурах боломжтой.

4. ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГСИЙГ ЦЭЭЖЛЭХ
e67456_5623_x800
 
Англи хэлэнд гэхэд өдөр тутам хэрэглэгддэг 1,000 үг байдаг. Хэрвээ та эдгээр үгийг хэрэглээд сурчихвал тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн өдөр тутмын харилцан ярианы 85 хувийг ойлгох боломжтой юм. Тиймээс шинэ хэлийг сурахаар шийдсэн бол эхлээд хамгийн их хэрэглэгддэг үгсийг сураарай.
Тухайлбал, www.englishspeak.com сайтаас ороод шинэ үг сурч болно.
5. АДИЛ ЗОРИЛГОТОЙ ХАМТРАГЧТАЙ БОЛООРОЙ
84d29e_03665_x800
 
Та гадаад хэл сурч байхдаа өөрийгөө хуурч эсвэл бусдаас ичээд ярихгүй байх үе байдаг уу?
Тэгвэл та адилхан зорилготой, сайн хамтрагчтай болоорой. Яагаад гэвэл таны хамтрагч таныг алдаж байвал бурууг нь зааж, зөвлөх учраас тэр.
6. ТУХАЙН ХЭЛЭЭР ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ДУУРАЙГААРАЙ
50c345_12121212_x800
 
Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөн болон нүүрний хувирлыг нь сайтар ажиглаж, дуурайгаарай. Тэгж байж зөв дуудлагаар ярьж чадах болно. Мэдээж анх сурч байхад хэн ч гэсэн буруу дуудлагатай ярих үе байдаг. Энэ л үед та шантралгүй бага багаар урагшлах хэрэгтэй.
Яагаад гэвэл хэн ч гэсэн анхнаасаа 100% шилдэг байдаггүй. 
7. СУРЧ БАЙГАА ХЭЛЭЭРЭЭ БОДОЖ СУРАХ НЬ ЧУХАЛ
1d0ded_55555
 
Хүн бүр гадаад хэлийг сурахдаа заавал унаган хэлээрээ орчуулаад, дараа нь сурч буй хэл рүүгээ хөрвүүлэн бодож байдаг. Гэтэл энэ арга нь маш их цаг шаарддаг. Тиймээс та тархи болон сэтгэл зүрхээ сурч байгаа гадаад хэл рүүгээ төвлөрүүлж, тухайн хэлээрээ сэтгэж, ярьж сурах нь хамгийн чухал.
Хэрвээ та анхнаасаа энэ арга барилаар сурч чадвал ямар ч хэлийг төвөггүйхэн сурч чадах болно. Тиймээс сайн ойлгохгүй байсан ч тухайн хэлээр ярьж, бодох гэж хичээгээрэй​.

http://unuudur.mn/-c
Бичсэн: Telnet | цаг: 11:55 | Англи хэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax