Гэхдээ ам.доллар гэж юу байдгийг ардчиллын буянаар ойрхоноос харсан. Тэр гадаад орон руу зорчиж үзээгүй. Гэхдээ гадаад паспорт аваад гадагшаа явъя гэвэл болно. Түүнийг хэн ч хорихгүй. Даанч түүнд гадаадаар хэрэн хэсэх мөнгө байхгүй. Тэр зах зээлийн онол мэдэхгүй. Хөрөнгийн бирж болоод хувьцааны талаар мэдлэггүй. Гэвч түүнд Тавантолгойн 536 ширхэг хувьцаа бий. Гарт нь баригдаж авдарт нь хэвтэхгүй ч хаана ч юм бэ нэг газарт байгаа гэдгийг мэддэг.
Түүнд ямар ч өмч хөрөнгө байхгүй. Гэхдээ дарга нар зурагтаар “Иргэн бүр Оюутолгой, Тава...