1. Гэрэл зургийг авах биш өөрөө хийх хэрэгтэй. Ansel Adams.
Гайхамшигтай зураг авахын тулд юу зургийг сайхан болгодог талаар мэдэж байх хэрэгтэй.
Харсан хүн яагаад энэ зургийг сонирхох вэ? Юуг оруулж юуг хассанаар зургийг хамгийн сайхан болгож болох вэ?
2. Чиний авсан эхний 10000 зураг бол хамгийн муу зургууд чинь. Henri Cartier Bresson
Одоог хүртэл хэр олон зураг авснаа мэдэх үү? Зургийг олж хардаг чадвар эзэмшихийн тулд чи хэдэн мянган зураг авах хэрэгтэй. Авсан зурагнуудаа өөр хүний нүдээр харж байгаа олж харах нь өөртөө дүгнэлт өгөх сайн арга юм. Хамгийн анх авч байсан зурагнуу...