1.Буулт хийсэн нь ялж байдаг.
Уур биднийг салгаж, хөндийрүүлж л чаддаг. Уур биднийг хувааж, дайсагнуулж холдуулж л чаддаг. Хайртай хүмүүсийг холдуулж, анд нөхдийг хөндийрүүлж, амраг хосыг салгадаг. Учрыг нь олохыг биш уурлахыг урьтал болгож байгаа хүн өөрийнхөө мунхагаа зарлаж байгаа хэрэг. Түрүүлж дайралт хийж байгаа нь тэнэг. Түрүүлж буулт хийж байгаа нь ухаантан байдаг. Дайралт хийж байгаа хүн хэрүүлийн хариуд хэрүүл л ирдэгийг мэддэггүй. Өөрийгөө хагарлын галыг ноцоож байна гэдгээ ч анзаардаггүй. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буулт хийж байгаа хүн буултын хариуд ойлголцол ирнэ г...