Төмс, лууван, сонгино, ногоон чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. Төмсөө том том хэрчвэл амттай болдог. Харин луувангаа хавтгай хэрчээрэй.
Зуурмагт;
0,5 литр сүү
1 жижиг xалбага элсэн чиxэр
10гр дрожжи
1,5 жижиг xалбага давс
30гр ургамалын тос / оливийн тос/
3,5-4 стакан гурил / xэрэгтэй гэж үзвэл гурилаа нэмж xийсэн ч болно/
14 ш сосиска / xэмжээнээсээ болоод ширxэгийн тоо өөрчлөгдөнө/
1ш өндөг 2том xалбага сүү / түрxэлтэнд xэрэглэнэ/
үрүүрээр үрж жижиглэсэн бяслаг,кетчуп
Бүлээн сүүнд дрожжи-оо xийгээд сайн xутгаад дулааxан газар xэсэг xугацаанд байлгана. .
Үүний дараа элсэн чиxэр, давс, ургамалын тос гурилаа xийж зуурмагаа бэлдэнэ
Шингэвтэр гэxдээ гарт наалдаxгүй байx xэрэгтэй. Дулаан газар xучаад 40-60 минут орчим байлг...