2011-11-24
“ЦАГ ХУГАЦАА” банк
Нэг банкнаас өглөө бүр таны данс руу 86,400 төгрөг орж ирдэг байлаа гэж бодъё. Гэхдээ уг мөнгийг хуримтлуулах боломжгүй бөгөөд орой нь үлдсэн мөнгийг банк буцааж авна. Тэгвэл та яах вэ?

Мэдээж, тэр мөнгөний хамгийн сүүлчийн сохор зоосыг нь хүртэл  данснаасаа гаргаж зарцуулна биз дээ!!!
Гайхалтай нь, танд ч, надад ч яг адилхан ийм банк үйлчилдэг. Энэ банкны нэр бол “ЦАГ ХУГАЦАА”.

Өдөр бүр бид нарт 86,400 секунд ногддог. Орой бүр ашиглаагүй цаг маань “данс”-наас хасагддаг. Олгосон мөнгийг нь хуримтлуулахыг “ЦАГ ХУГАЦАА” банк зөвшөөрөхгүй, мөн хоёрдахь боломж олгодоггүй. “ЦАГ ХУГАЦАА” банк маргаашаас зээлэхийг үл зөвшөөрөх бөгөөд үлдэгдэл гэж байдаггүй нь мэдээж. Цаг цохилсоор, залхуу хойрго хүмүүсийг бусдыгаа гүйцэг гэж алгуурлахгүй, юу болж болох байсныг ч хүлээлгүйгээр хайр найргүй цохилсоор…

Эрүүл мэнд ба аз жаргал, мөнхийн хувь заяаныхаа төлөө хамгийн сайн ашиг олохын тулд бид олдсон энэ эрдэнэсээрээ ухаалгаар хөрөнгө оруулвал зохино…

http://udaxgui.com/
Бичсэн: Telnet | цаг: 16:41 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax