2011-11-21
Таны бичсэн зүйл арзайгаад байна уу? Тэгвэл та одоо санаа зовох зүйлгүй боллоо
Хэрхэн тохируулах вэ? 

Text Services and Input languages хэсэгт тохируулна. Ийшээ орохдоо Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Details... гэж ороорой. Нээгдсэн цонхонд Languages хэсэгт ороод Details... товчийг дарж Text Services and Input languages цонхыг нээнэ. (Заавруудыг доор дүрс бичлэг хэлбэрээр оруулав.) 
  
 
 

Энд Add... болон Remove товчуудыг ашиглан гарын хөтчийг нэмэх буюу хасна. Та Монгол криллээр бичихийг хүсвэл Mongolian (Cyrillic) гэдгийг сонгоорой. Тэгээд Apply товчийг дарж сонголтоо баталгаажуулна. 


Ингэснээр Language Bar гэж нэрлэгдэх талбар дэлгэцэн дээр харагдах болно. (Цагны хажууд доорх зурган дээр байгаа MO гэсэн жишээтэй адил төстэй харагдана.) Энэ хэрэгслэлийг ашиглан гарын байрлалаа сольж бичнэ. 
  
Мөн гаран дээрээс Зүүн Alt+Shift (зүүн талын Alt товчийг дарангаа Shift)-ээр хялбархан сольдог. Энэ товчны хослолын оронд Text Services and Input languages-ын Key Settings дотор тохируулж Ctrl+Shift (Ctrl товчийг дарж байгаад Shift) товчийг ашиглаж бас болно.  

Мөн зарим хэлэн дээр олон байрлалыг зэрэг сонгож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэгдэл товчнууд гар ирнэ. Дээрх зурган дээр (Дусал бичээч суулгасан тохиолдолд Монгол гарны сонголтууд нэмэгдэнэ) байгаатай адил жижиг гарны дүрс гарч ирэх болно. Түүн дээр дарж тухайн хэлний бусад байрлалыг сольдог.  
  
Хэрвээ taskbar дээр байх үедээ хажуугийн гарын зураг алга болоод байвал хулганы баруун (туслах) товчийг товшиж Adjust the language band position гэж гаргаж ирээрэй!  
  

Гарын солих товч гарч ирэхгүй байвал яах вэ? 
Эхлээд дээр заасанчлан Text Services and Input languages руу орно. 

Аdvanced хэсэгт Turn off advanced text services гэсний урдах чагтыг авна. Харин дээр нь байх Extend support of advanced text...-ийн урдахыг чагтлана. Ингээд Apply. 
  
Үүний дараа гарч ирэхгүй бол Settings хэсэгт байгаа Language Bar... товчийг дарж Language bar settings цонхыг нээгээд Show the Language bar on the desktop гэж бичсэний урд чагт байгаа эсэхийг үзээрэй. 

  
  
Чагт байхгүй бол чагтлаад OK ОК. Ингээд дэлгэцийн аль нэг хэсэгт хэл солих товч (Language bar) гарч ирэх болно. 
  
Хэл солихоо гараасаа хийж болох уу?  
  
Болно та Key Settings... хэсэгт Ctrl+Shift эсвэл зүүн Alt+Shift байх эсэхийг сонгож тохируулж болно. Хэвийн үед зүүн Alt+Shift байдаг

http://tomongoliach.blogspot.com/
Бичсэн: Telnet | цаг: 17:21 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax