2009-11-07
Заяа : Надад дурласан бүсгүйчүүдэд
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

/Хуулбар/

...
2009-11-07
Найз
Томдсон дэгжин хувцастай уруулаа будсан бяцхан охин надтай байсхийгээд уулзана
Том хүний хувцасаар гоёлоо гэж ээжээрээ загнуулна , дахиад л зэмлүүлнэ
Энэ бол миний эрх багын дүрсгүй найз

Толгойдоо түмэн мөрөөдөлтэй, болзох гэж гоёсон охин
Торомгор алаг нүдээрээ инээмсэглэн баярлалаа гэх шиг
Салаалж сүлжсэн үс нь үнэхээр хөөрхөн зохиж дээ
Сайн ажвал шохоорхол түүнийг надтай холбожээ
Энэ бол миний сурагч насны минь томоогүй найз

Ид залуугийн гоо сайхныг гайхуулах шиг
Ихэмсэг бөгөөд даруухан
Надтай ойр ойр боловч богинохон уулзахдаа
Нууцхан инээмсэглэнэ , сэтгэл хангалуунаар
Залуу нас нь түүнийг ч...
2009-11-07
Заяа - Би эхнэртэй
Харц чулуудсан зүрхэнд хэлэх хоёрхон үгтэй:
Би эхнэртэй.
Харсаар байтал ядам хуруу минь хайрын тангаргатай:
Бэлзэг түгжээтэй.
Хос хосоороон зовлонг туулдаг нэг л тавилантай:
Тэгэвч жаргалтай.
Хорвоод би хүнийг хайрладаг ганцхан зүрхтэй:
Тэр нь эзэнтэй.

/Хуулбар/

2009-11-01
Хүлээсээр байна, хурдан ирээрэй
Явдаа гээд чиний бэлдсэн хувцасыг цүнхэндээ хийгээд гарахдаа
Явуулчихна чинээ санасангүй миний эрдэнэ минь
Яахавдээ чамдаа жоохон тунирхаал биз
Яадаг юм би чам шиг их зан гаргаж үзий л гэж бодсон юм.

Араас минь гүйгээд тэврэнэ гэж бодсон юм, алхаж байхдаа би
Алаг бялзуухайг суллаж байгаа юм шиг нисгээд явуулчихаж болох юм уу, чи намайг
Атга зүрхэнд чинь эзлэх миний орон зай тийм бага байсан юм уу, чи хэлээ
Анхны бүхэн минь чи шүү дээ гүнж минь
Ахиад би хайрламааргүй байна өөр хэн нэгнийг

Гэрлэх гэж байгаа гэл үү, аз жаргал хүсье
Гэрэл гэгээгээ олсон юм уу, яамайдаа
Гэгэлзэн догдолдог сэтгэл минь чамдаа х...
2009-11-01
Хайр минь чамайгаа
Хайр минь чамайгаа сахиусан тэнгэртэй зүйрлэвэл
Хар цагаан хүний амьдралаас далавч нь ургаад нисээд явчихын болов уу
Хайрын тэр үнсэлтийг надад ахиж хэзээ ч өгөлгүй
Хан хурмастын ордон руугаа нисээд явчих юм болов уу

Гүнж минь чамайгаа тэртээд анивчих одтой зүйрлэвэл
Гэнэт харваад алга болохын болов уу
Гэгэлзүүлэн намайг энд үлдээгээд
Гэрэл гэгээгээ цацруулан хаа нэгтээ харваад явчихын болов уу

Цайлган хонгор чамайгаа цав цагаахан үүлтэй зүйрлэвэл
Цахилан шуурах тэнгэрийн сэвэлзэх салхинд туугдчих юм болов уу
Цэлмэг хөх тэнгэрээс би
Цэвэрхэн чамайгаа ахин харж чадахаа байчих юм болов уу

/Хуулбар/
...
2009-11-01
Харамсалтай...
Үнэр чинь үнэхээр дотно байлаа гүнж минь
Үзэгдээд л өнгөрсөнч жаргалтай байлаа тэр мөч
Энгэртээ тэврэн эрхлүүлмээр байлаа тэрхэн үесд
Эгнэгт ингээд л үлдмээр санагдсаан тэр хэвээрээ

Хайр минь чамдаа хайртайгаа ч хэлж амжсангүй
Харвасан сум шиг л шунгинаад өнгөрлөө энэ цаг
Хоёр хөөрхөн нүдийг чинь удаан ширтэж амжсангүй
Хорвоо энэ л мөчид арай хурдан эргэсэн байхаа

Араас чинь харан зогсохдоо тэвэрч аваад явуулаагүй бол яах байсан бол
Амтат уруулыг чинь зөвшөөрөлгүй үнсээд авсан бол юу болох байсан бол
Хичнээн их хүслээдээ уулзах тэр өдрөө
Хүрээд ирэхэд нь яагаад юу ч хийж чадсангүй вэ.     

              ...
2009-11-01
Сэтгэлийн үг
Өөр хүн, өөдгүй зан,  орхиод явсан хатуу сэтгэл чинь
Өр зүрхийг минь шаналгасан ч
Өнгөрсөн бүхнийг мартаад
Өнөөдөр би чамайгаа хайрлан сууна

Алхам алхамаар ойртож байна чи над руу
Аажим аажмаар дөхөж байна би чамруу
Амьдралын минь гэрэл гэгээ чи хурдан ирээ
Алтнаас ч үнэтэй амьдрал минь хором хормоор хорогдоод байна.

Цор ганц амь эрдэнэ чамдаа хэлсэн сэтгэлийн минь үг

/Хуулбар/
...
2009-11-01
Явдаа хайрт минь...Харин
Гашуун нулимсаа дотогш залгиад чамайгаа үдье
Ганганан нисэх шувуудтай цуг
Гараа далласаар чи минь явдаа
Гансрах сэтгэлээ дотогш нуугаад би хоцроё

Аялан ниссэн шувууд буцаад ирдэгийн адилаар
Алаг нүдэн чи минь эргээд наддаа ирнээ
Үдлээд буцалгүй тэр удаад
Үүрд намайг гэх сэтгэлээ өвөртлөөд ирээрэй.

Одоо ингээд явууляа чамайгаа аз жаргал хүсье
Огтоос чамайгаа мартахгүйгээ тангаргалъя
Ориглон булгилах сэтгэл чинь надаар дутсан үедээ
Огтхон ч эргэлзэх сэтгэглгүйгээр наддаа ирээрэй.

Цор ганц амь эрдэнэ чамдаа...

/Хуулбар/
...
2009-11-01
Чамайгаа явуулчихаад би сананадаа...
Унаанд суугаад далдрах чинийхээ араас
Ухаангүй ширтэн хэсэг зогслоо
Унаагаа магадгүй замдаа зогсоогоод
Уйлсаар наддаа гүйгээд ирнэ гэж найдсан юм болов уу

Өрөөндөө ороод ганцаар суухдаа
Өөрийн эрхгүй нэгийг бодлоо
Өхөөрдөм чамайгаа ингээд үдье
Өнөөдөр биш ч өөр нэг өдөр ирнээ чи минь.

Халуун устай онгоцонд биеэ далдартал хэвтээд
Хатуурхаж хэлсэн үгсийг чинь санан санан шимширлээ.
Халуун уур оргилон дээш савсах тэр агшинд
Ханийн жаргалаа үгүйлэн сэтгэл хөвсөлзөн ганцаардлаа.

Эрхэм дээд гүнж минь наддаа
Нэг л өглөө сэтгэлд минь туяа тусгаж
Энэ насны аз жаргалыг бэлэглэхээр
Наран жаргах тэр зүгээс ирнэдээ.

Цор г...
2009-11-01
Чирэгдсэн зүрх
Бүдчин бүдчин урагш алхахдаа
Бүдүүн гэгчийн нэг өргөст төмрөөр зүрхээ уяад
Бүдэг бадаг харагдах энэ жимээр
Бүлээн цусаа дуслуулан алхаж байна

Архан талд минь урагдан чирэгдсэн зүрх
Алхах тусам бүдэгрэх юмаа энэ зам
Аваад хийхийг хүсэхгүй байна энэ зүрхийг
Ардаа чирэхийг ч бас хүсэхгүй юм

Хөөе хүнээ би чиний араас алхаж байна
Хөрч царцсан зүрхээ чирээд араас чинь алхаж байна
Хөөе хүнээ сугалсан зүрхээ буцаагаад хийгээч
Хөндүүр оргин өвдөөд байна газраар чирэхээр

Хоосон тэр зайгаар салхи сэвэлзэн чичрүүлээд
Хорвоогийн бүхий л тоос тэнд очин хураад
Хогийн цэг мэт хур тэнд үүсээд
Хоригдол аятай би түүндээ захиру...