Харц чулуудсан зүрхэнд хэлэх хоёрхон үгтэй:
Би эхнэртэй.
Харсаар байтал ядам хуруу минь хайрын тангаргатай:
Бэлзэг түгжээтэй.
Хос хосоороон зовлонг туулдаг нэг л тавилантай:
Тэгэвч жаргалтай.
Хорвоод би хүнийг хайрладаг ганцхан зүрхтэй:
Тэр нь эзэнтэй.
/Хуулбар/