2009-11-01
Чирэгдсэн зүрх
Бүдчин бүдчин урагш алхахдаа
Бүдүүн гэгчийн нэг өргөст төмрөөр зүрхээ уяад
Бүдэг бадаг харагдах энэ жимээр
Бүлээн цусаа дуслуулан алхаж байна

Архан талд минь урагдан чирэгдсэн зүрх
Алхах тусам бүдэгрэх юмаа энэ зам
Аваад хийхийг хүсэхгүй байна энэ зүрхийг
Ардаа чирэхийг ч бас хүсэхгүй юм

Хөөе хүнээ би чиний араас алхаж байна
Хөрч царцсан зүрхээ чирээд араас чинь алхаж байна
Хөөе хүнээ сугалсан зүрхээ буцаагаад хийгээч
Хөндүүр оргин өвдөөд байна газраар чирэхээр

Хоосон тэр зайгаар салхи сэвэлзэн чичрүүлээд
Хорвоогийн бүхий л тоос тэнд очин хураад
Хогийн цэг мэт хур тэнд үүсээд
Хоригдол аятай би түүндээ захируулан алхална.

/Хуулбар/
Миний зүрх өвдөж байна.
Бичсэн: Telnet | цаг: 19:34 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax