Зангиа бол эрэгтэй хүний нэг төрлийн хувцас гоёл юм. Гэхдээ тухайн хүний намба төрх, албан тушаал, соёлыг илэрхийлэх нэгэн хэрэгсэл болж чаджээ. Галстук гэдэг нь хүзүүний алчуур гэсэн утгатай немц үгнээс гаралтай гэнэ. Зангианы хэлбэр нь олон янз байдаг бөгөөд төрөл бүрийн өнгөтэй, хээ загвартай байдаг. Эрвээхэй зангиа нэгэн цагт ноёлж байсан бол түүхийн ихээхэн хугацаанд уламжлалт зангиа, одоо залуучуудад бол алчуур хэлбэрийн зангиа моод болсон. Гэхдээ л албан ёсны ямар ч арга хэмжээ уламжлалт зангиагүй эрчүүдийг төсөөлөх аргагүй билээ.
Тухайн хүн ямар арга хэмжээнд оролцох гэж байгаагаас хамаараад, ямар өнгийн костюмтай байгаагаас шалтгаалаад зангианы өнгө, хэлбэрээ сонгодог.
Ингээд зангиа зангидах арга зааж өгөе. Эмэгтэйчүүд та бүхэн ч мэдэж авах хэрэгтэй. Зангиа зангидаж чаддаггүй эрчүүд бас байдаг юм. Тэдэнд туслах хэрэг гарч болзошгүй.
Зангиаг хэрхэн зангидах нь мөн л урлагаас гадна тухайн хүний имиж төрхийг илтгэх нэгэн шалгуур. Зангиа зангидах бидний уламжлалт аргаас гадна өөр бас гоёмсог хэлбэрүүд байна.
Гоёмсог зангиа зангидах арга
Бас нэг арга.
http://www.assa.mn/