2012-03-01
Ирээдүйг гайхалтайгаар зөгнөсөн 5 хүн

Өмнө бид биеллээ олоогүй технологийн таамаглалуудын тухай хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад биеллээ олсныг нь хүргэж байна. Зөгнөлт зохиолчдын бүтээлд бичигдсэн санаа, технологиуд хэрхэн бодит амьдралд гарч ирсэн нь сонирхолтой. Мэдээжийн хэрэг Жюль Верний зөгнөлүүд хэрхэн биеллээ олсныг мэдэхгүй хүн байхгүй байх. Харин энэ удаад 20-р зуунд ямар зөгнөлүүд биелэгдсэнийг нийтлэсэн билээ.

5. William Gibson

Хэдийгээр 1984 онд интернэтийн эхлэл тавигдсан байсан ч одоогийн хэлбэр төрхөө олоогүй байв. Харин тэр онд William Gibson-ий  бүх дэлхийг хэрсэн сүлжээ бүхий кибер ертөнцийн тухай “Neuromancer” зохиол бичигджээ. Тэрхүү кибер ертөнц нь бодит ертөнцөөс тусдаа бөгөөд үргэлж шинэ мэдээ мэдээлэл, бүх төрлийн агуулга нэмэгдэж байдаг, дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс хоорондоо харилцах боломжтой, виртуал дэлгүүр, худалдааны төв бүхий асар том сүлжээ байв. Танд юу төсөөлөгдөж байна? Мэдээж энэ бол интернэтийн өнөөгийн төрх билээ. Гэхдээ “Neuromancer” зохиолд энэ сүлжээ нь хүн төрөлхтнийг хамгийн муу муухай зүйлд дагуулж байдгаар гардаг байна. Гэхдээ энэ бас тийм ч оргүй зүйл биш гэдгийг бид сайн мэднэ. Мөн William Gibson кибер орон зай буюу cyberspace гэсэн үгийг хамгийн анх гаргаж ирсэн.

william gibson02

4. Arthur Clarke

Хүн төрөлхтөн бараг л шууданч тагтаанаас салаагүй байсан үед алдарт зохиолч Arthur Clarke дэлхийн хаана ч мэдээлэл дамжуулдаг “нисдэг антен”-ы тухай мөрөөдөж байжээ. Энэ бол өнөө цагт биеллээ олсон сансрын хиймэл дагуул билээ. Хэдийгээр хиймэл дагуулын санаа өмнө нь байсан хэдий ч  Clarke шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анх гаргаж иржээ. 1945 онд бичигдсэн Extra-Terrestrial Relays нийтлэлдээ энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.

arthur clarke02

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний улмаас газар дээр байгаа хүлээн авагч хөдөлгөөнгүй байгаа сансрын хиймэл дагуултай байнгын холбоотой байж чадахгүй асуудал гардаг. Үүнийг Geosynchronous satellite буюу дэлхийн тэнхлэгийн эргэлтийн дагуу хамт эргэлдэж байдаг хиймэл дагуул шийдэж өгсөн бөгөөд энэ санааг Arthur Clarke гаргасан гэж үздэг. Хэдийгээр 1928 онд Herman Potočnik хэмээх пуужингийн эрдэмтэн энэ шийдлийг гаргасан боловч Clarke шиг шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгайлан тайлбарлаагүй юм. Ийм ч учраас дагаж эргэлддэг хиймэл дагуулын орбитыг Clarke-ийн орбит гэж нэрлэх нь бий.

arthur clarke01

3. Jimmy Peterford

1991 оны 12 сард Nintendo Power сэтгүүлд Jimmy Peterford гэгч Nintendo-ийн нэгэн фэн захидал ирүүлснийг нийтэлжээ. Тэрбээр өөрийн мөрөөдлийн тоглоомын тухай бичсэн байв. Харин энэ тоглоом нь 2006 онд гарсан Nintendo Wii тоглоомтой олон талаараа төстэй байв.

jimmy peterford02

Peterford: “Миний тоглоом 512-bit системтэй байх болно.”
Wii: “…дотроо 512 MB flash санах ойтой ирдэг.”

Peterford: “27,876,992 өнгийг дүрслэнэ”
Wii: “…16.7 сая өнгө дүрсэлдэг”

Peterford: “…Ямар ч видео тоглоомын системийн ямар ч тоглоомыг тоглож болно…”
Wii: “Виртуал консол.”

Peterford: “..дотроо ямар ч хөгжмийг тоглож чаддаг хамтлагтай..”
Wii: “Wii Оркестр”

Peterford: “Систем 27 товчлуур бүхий удирдлагатай байх болно…”
Wii: “Wiimote, Nunchuk, Мэдрэгч тэнхлэгүүд зэрэг удирдлагууд дээрх товчлууруудын тоо бараг 27-д дөхөж очдог.”

Peterford: “..системтэй хамт Super Mario Galaxy тоглоом ирдэг ..”
Wii: “2007 онд Wii-д зориулж Super Mario Galaxy тоглоомыг гаргасан”

Peterford: “..үнэ нь $259.95 байх болно..”
Wii: “Wii анх гарахдаа $249.99 үнээр зарагдаж эхэлсэн.”

Магадгүй Wii Peterford-оос санаа авсан байхыг үгүйсгэхгүй ч 1991 онд энэ боломжуудыг нь зөгнөсөн гэдгээрээ үнэхээр сонин тохиолдол юм.

 

2. Robert A. Heinlein

Isaac Asimov, Arthur C. Clarke, Robert A. Heinstein гурав бол 20-р зууны агуу гурван зөгнөлт зохиолчид билээ. Robert Heinstein-ий зохиолууд дахь хэд хэдэн зөгнөл эдүгээ биелсэн байдаг юм байна. Жишээлбэл “Beyond the Horizon” хэмээх 1942 оны зохиолдоо телефоны яриа бичиж авдаг робот нарийн бичгийн тухай дурдсан байдаг. Харин 41 жилийн дараа анхны автомат хариулагч машин Японд патентаа авчээ.

robert heinlein02

Мөн “Double Star” (1956) болон “Stranger in a Strange Land” (1961) зохиолууддаа усан ор (waterbed – усаар дүүргэсэн ор)-ын тухай дурдсан байдаг. Өмнө нь усан орны санаа гарч байсан боловч Heinstein шиг нарийн тодорхой бичсэн нь үгүй юм. Хэдийгээр энэ санаагаа патент болгож бүртгүүлэх боломж бүрэн байсан ч бүртгүүлээгүй байна. Харин 1968 онд Charles Hall гэгч усан орыг бүтээхээр патент авах гэсэн боловч чадаагүй аж. Учир нь түүний ор Heinstein-ий санаатай адилхан хийц, хэлбэртэй байсан байна. Гэхдээ Charlese Hall анхны орчин үеийн усан орыг бүтээсэн ба усан ор нь биеийн хэлбэрээр дагаж хонхойдог тул булчингуудад ачаалал өгдөггүй, эрүүл мэндэд тустай гэнэ.

robert heinlein01

1. Morgan Robertson

Morgan Robertson бол Америкийн алдарт зохиолч төдийгүй зохион бүтээгч хүн юм. Түүний 1898 онд бичсэн  “Futility, or the Wreck of the Titan” зохиол нь Titanic хөлөг онгоцны сүйрлийг 14 жилийн өмнө зөгнөсөн гэж хэлж болохоор юм. Зохиолд гардгаар 234 метр (800 feet) урттай дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох Titan нь “жившгүй” хэмээн яригддаг. Харин Titanic хөлөг онгоц 268.8 метр (882 feet) урттай бөгөөд мөн л хэзээ ч живэхгүй гэж яригддаг байсан.

morgan robertson02

- Хоёр хөлөг онгоц хоёулаа дөрөвдүгээр сард хойд Атлантын далайд ахмадын хурд хэтрүүлснээс болж мөсөн уул мөргөж сүйрсэн.
- Хоёр хөлөг онгоцонд адилхан 3000 гаруй зорчигчид явж байсан ба мөн адил 20 орчим аврах завьтай байсан.
- Мэдээж нэрнүүд нь төстэй. Бараг л ижил.

 

morgan robertson01

Мөн Morgan Robertson-ий 1914 онд бичсэн “Beyond the Spectrum” гээд өгүүллэг нь бас алдартай. Энд Япон, Америкийн хоорондох дайны тухай гардаг ба Япончууд Америк руу Хавай орчмын газраар гэнэтийн дайралт хийдэг. Хариуд нь Америкчууд Японы эсрэг хурц гэрэл гаргадаг, асар хор хөнөөлтэй зэвсэг хэрэглэдэг тухай гардаг. 27 жилийн дараа Хавайн Сувдан эргийн ойролцоо үүнтэй төстэй дайралт болж, хариуд нь америкчууд японы газар нутаг дээр цөмийн бөмбөг хаясан билээ.

Эх сурвалж: www.weirdworm.com

http://unaga.net/
Бичсэн: Telnet | цаг: 17:14 | Сонин гачин
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax