2011-10-21
Амьдралдаа хэргжүүлцгээе...
Ажил дээрээ ч, гэртээ ч, найз нөхөддөө сайхан сэтгэгдэл төрүүлэхээр тэднийг хүндэтгэн харилцаж чадна гэдэг нэг төрлийн эрдэм гэлтэй.
Бид доорх хүмүүсийн хэлсэн мэргэн үгийг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж хэмээн өөртөө бас нэгэн мэдлэгийг олж авч буй хэрэг юм.

"Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн" А.Линкольн
"Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй" Хилон 
"Азтай гэрлэлт хүнтэй найзалж нөхөрлөх авьяас дээр тогтдог" Ницще
"Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг нэр төртэй сайхан юм юу байх билээ" Сен Семон 
"Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр" Соломон 
"Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм" Франклин 
"Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжмийн тухай юугаа ярих вэ дээ" Күнз
"Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг бол тэр их хувь ерөөлөөс ч аугаа юм" Бекон 
"Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг" Локк

Өөрөө ухаалаг байж бас бусдыг хүндэлж, ойлгож харилцаж буй хүнээ бодож харьцах нь зүйтэй юм. Мөн Дейл Карнегийн номон дээр өгүүлдэгчилэн бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ гэсэн эрхэм сайхан үгийг санан сайн санааны үзүүрт тос гэдэгчилэн бусдад чин сэтгэлээсээ тусалж түүнээсээ суралцаж амьдраарай.

http://mongoldignity.org/
Бичсэн: Telnet | цаг: 09:37 | Хүний хөгжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax