2011-07-08
Залуу та цагаа хэрхэн зөв сонгох вэ ?
Хичнээн сайхан хувцасладаг байлаа ч эрчүүд цаг сонгохдоо нилээд алддаг. Эрчүүдийн гангарааны зүйлсийн нэг бол яах аргагүй цаг мөн.
Юуны өмнө та цаг авахдаа өөрөөсөө авах гэж буй цагаа хэзээ зүүх гэж байгаа билээ гэдгээ асуу. Албан уулзалт, болзоо, оффис, жирийн үед ,үдэшлэгт гэх мэт. Мөн та авах гэж буй цагаа өмсөх , эсвэл өмсөж буй хувцасандаа тохируулж авах ёстой.

Дижитал, аналог эсвэл хосолсон байх уу?

Мэдээж аналог цаг цаг, минут заах урт богино зүүтэй буюу  өдрийн 12 цагтай байдаг. Аналог цаг бол албан ёсны буюу классик загвар гэж явдаг. Тиймээс аналог цаг бизнес, болзоо, албан ёсны уулзалтад илүү тохиромжтой юм.

digital_watch.jpgХарин дижитал цагийн хувьд цагийг тоон цифрээр гаргадаг бөгөөд маш энгийн юм.

Мөн дижитал, аналог хосолсон цаг бий. Эдгээр нь хэрэглэхэд амар ба өдөр тутам , ажил дээрээ зүүхэд тохиромжтой . Гэхдээ албан ёсны уулзалтад нэг их тохиромжтой бус учир аналог цаг зүүсэн нь дээр.

Баттери, кварц, эсвэл механик байх уу?

Дижитал цагууд маш жижиг баттериагаар ажилладаг. Тэгэхээр та баттери нь дуусах аваас электрон дэлгүүрүүддээр очоод баттериаг нь авчихаж болно.
Кварц цагнууд аналог цаг байдаг ба маш жижиг электронжсон кварц кристалаар ажилладаг. Ийм төрлийн цагнууд маш нарийвчлал сайтай байдаг гэж болно.
Харин механик цагнууд мэдээж механик тоноглол, пуршээр ажилладаг. Гэхдээ механик цагнууд эвдрэл ихтэй байх ба жилд 1 цаг алдаж заадаг. Гэтэл кварц цагнууд жилд бараг дөнгөж 1 минутыг л алдаж заадаг байна.

Жааз хүрээ ямар байх вэ?

analog_digital_watch.jpgАналог цагнууд ихэнхдээ бөөрөнхий, тэг өнцөгт, заримдаа олон өнцөгт байдаг. Хүрээний ирмэг захууд нь гялалзсан, хээтэй, шигтгээтэй , бриллианттай байж болдог. Аналог цагны хувьд хүрээ нь ихэнхдээ метал, ган, титан, алт, мөнгө, цагаан алтаар хийгдсэн байдаг. Мэдээж хүрээ нь үнэтэй металлаар хийгдсэн байх тусам цагны үнэ маш өндөр байдаг. Гэхдээ металын орсон орцоос хамаараад үнэ нь хэлбэлзтэй учир танд дундаж үнээр аятайхан цаг олдоно.

Тэгэхээр тухайн цаганд орсон металын орцыг мэдэхэд дараах зүйлс тус болох байх.

18K эсвэл  750 гэдэг нь 75% ын цэвэр алт
14К эсвэл  585 гэдэг нь 58% ын алт
10К гэдэг бол 42% ын алтыг хэлж байгаа юм.

Талстан нүүр

Тунгалаг нүүр нь цагны нүүрийг хамгаалдаг юм. Үүнийг шилний оронд хэрэглэдэг пластикаар, минерал шил, нийлэг биндэрьяагаар хийдэг байна. Эдгээр нь бүгд талстууд юм. Эдгээр талстууд дотроос хамгийн хямдхан нь пластик нүүр байдаг. Яагаад гэвэл энэ нь амархан зурагддаг. Харин нийлэг биндэрьяагаар хийсэн нүүрнүүд хамгийн үнэтэй байх ба зурагдалтад маш тэсвэртэй байдаг. Гэвч нэг гэм нь маш амархан эвдэрч хэмхэрдэг.
Оосор

Хэрвээ таны цаг аналог бол  оосор нь ихэнхдээ арьс эсвэл металлаар хийгдсэн байх болно. Харин дижитал цагны хувьд оосор нь ихэнхдээ пластик оосортой байдаг.

Өөр төрлийн цагнууд

Спорт загварын цаг
sport_watch___st_0127__.jpgСпорт загварын цагнууд ихэнхдээ маш гялгар, гялалзсан, бөгөөд бат бөх, ихэнхдээ олон янзын пластикуудаар хийгдсэн байдаг. Ихэнх спорт загварын цагнууд усны хамгаалалттай байдаг төдийгүй сүүлийн үеийн цагнууд зам хэмжигч, өндөр хэмжигч, тойрог хэмжигчтэй, мөн GPS тэй, цусны даралт хэмжигчтэй байдаг болсон байна.
Спорт загварын цагнуудаас хамгийн сайн гэсэн 2 брэнд байдаг . Эдгээр нь Nike, Timex юм.

Багаж хэрэгсэлийн зориулалттай цаг буюу ( Gadget watch)

Ийм төрлийн цагнууд ихэнхдээ сурагч, техникч, инженерүүдэд тохиромжтой байдаг. Тухайн цаг нь өөртөө тооны машин, дижитал камер, зэрэг зүйлсийг агуулсан байдаг боловч энэ нь гангараанд бол ер тохирохгүй юм.

Хамгийн гол нь цаг тань таарч байх ёстой.

Цаг тань таарч байгааг мэдэхэд амархан. Та гараа хөдөлгөхөд цаг тань урагш хойш холхихгүй байх ёстой юм.
Мөн цагаа хувцасандаа тохируулах нь маш чухал. Жишээ нь мөнгөн цаг хар, саарал, цэнхэр хувцасанд гоё харагдах ба орой үдэш зүүсэн үед илүү гоё харагддаг.
Харин алтлаг, алтан цаг бор өнгөндээр гоё харагдах ба мөн арьсан эдлэлдэр гоё таардаг. Ер нь байгалийн өнгөнүүддээр таарамжтай гэсэн үг.
Дижитал цагийг бол энгийн үедээ зүүх ба ажилдаа зүүж болох ч албаны уулзалтуудад бол тохиромжгүй.

http://hosuud.do.am/

Бичсэн: Telnet | цаг: 15:08 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax