2011-06-23
Даашинз
Тэр нэгэн жил анхны цас бударч байсныг би тодхон санадаг юм. Би аав, ээжтэйгээ хөтөлцөөд, хотын төв гудамжаар алхан явж байлаа. Энэ хотын хамгийн том дэлгүүрт жил бүр шинэ жилээр асар том сугалаат худалдаа зохион байгуулагддаг тул бид хонжвор хожиж магадгүй гэж сугалаа худалдаж авсан юм. Тохирол явагдахыг хүлээх зуураа Итоны их дэлгүүрийг сонирхохоор бид гудамж уруудан алхав.
Энэ дэлгүүр бол хотын хамгийн тансаг дэлгүур байлаа. Хүн бүхний мөрөөддөг, хүсвэл худалдаж авч болох хамгийн үнэтэй, тансаг зүйлсийг гадна талын асар том шилэн хоргондоо хийж тавина. Ээж бид хоёр тэр сайхан зүйлсийг харан, өөр өөрсдийн гэсэн мөрөөдөлдөө умбаж билээ.

Хүүхэд болсон хойно би тоглоомын хэсэг дээр очиж, асар том галт тэргэн тоглоомыг үзэв. Энэ нь айлын хамгийн эрх хүүхэд л авч болох үнэтэй эд байлаа. Харин дундаж айлын хүүхэд ийм тоглоомыг авахын тулд бүтэн жилийн турш замын хажуугаархаясан лааз, шил цуглуулж, арай ядан авах боломжтой. Гал тэрэгнээс гадна гоёмсог хүүхэлдэйнүүдийг төрөл бүрээр нь өржээ. Харин хажуугийн шилэн хоргонд эмэгтэйчүүдэд зориулсан эд зүйлсийг тавьсан байв. Ээжийн минь харц нэг л зүйлд гойд татагдсан нь улаан хилэнгээр урласан чамин хийцтэй даашинз байлаа. Түүнийг хараад ээж минь:
"Бурхан минь! Энэ даашинзыг хараач, хүн өмсөхөд дэндүү гоё юм аа" гэснээ мөрөөдөлдөө умбан, хаана яваагаа ор тас мартан, үл мэдэгдэх нэгэн ертөнцөд байгаа мэт вальс эргэж эхлэв. Ээж минь одоо бодоход өвел болгон өмсдөг байсан саарал пальтотойгоо эргэлдэн бүжихдээ, хальтаргаатай зам дээр нэг мэдэхэд тэнивэр алдан уналаа. Аав минь яах ийхийн зуургүй ээжийг тэврэн авч билээ. Ээжийн царай минчийтлээ улайчихсан. аав руу хараад инээмсэглэв. Ээж минь пальтоныхоо цасыг гараараа цэвэрлэх зуур,
''Итоны дэлгүүр яахаараа ийм хачин сонин зүйлийг үзүүлэндээ тавьдаг байна вэ? Энэ дэлхий дээр ямар тэнэг нь ийм үнэтэй даашинз авч өмсөх билээ" хэмээн тас тас хөхрөн ярилаа.
Ингээд ээж минь гудамж уруудан цааш алхах зуур өнөөх даашинз руу байсхийгээд хараад байгааг би ажиглав. Тэгснээ, Бурхан минь! Энэ дэлгүүр хүн өмсчих ямар нэгэн зүйл үзүүлэндээ тавьж болдоггүй юм байх даа. Чи тэгэж бодохгүй байна уу?" хэмээн ааваас асуув.
Бусад хүмүүсийн нэгэн адил мөнгөө үр ашигтай зарцуулах нь ээжийн минь хувьд тийм ч амар хэрэг биш байлаа. Ямар нэгэн зуйл худалдаж авах болоход, "Бидэнд үүнээс чухал хэрэгтэй зүйлс бий! Үүнд мөнгөө зарах шаардлагагүй, хадгалах хэрэгтэй"
хэмээн ээж ярина.
Харин аав боломж гарвал. мөнгөө дураараа үрдэг нэгэн байв. Ингэх бүрдээ ээжээс минь огт асуудаггүй тул ээжид тааадгдаагүй бол баахан загнуулдаг байсан юм. Нэг удаа аав минь гэртээ цахилгаан зуух авчирлаа. Манайх фермийн хуучин байшинд амьдардаг гул мод түлнэ. Зуны цагт гэрт гал түлэхэд, байшин дотор ялаа ч гэсэхийн аргагүй хатуун болно. Аавыг цахилгаан зуух авчрахад, '"Мод түлэхэд хоол сайхан болдог төдийгүй ийм үнэтэй, хэтэрхий их цахилгаан хэрэглэдэг зуух авлаа" хэмээн ээж эсэргүүцлээ. Харин ингэж хэлэх үедээ ээж минь өнөөх шинэхэн зуухаа гялалзтал арчиж байсныг би тодхон санадаг. Ээжийн юу ярьж байгааг нь үл анзаарах юм бол хийж байгаа үйлдлээр нь аавын авч өгсөн цахилгаан зуух үнэхээр таалагдаж байгаа нь илт байлаа.
Хуучны ферм дээр амьдардаг гэр бүлийн хувьд орчин цагийн гэр ахуйн олон хэрэгсэл авах хэрэгтэй байсан ч ээж минь мөнгөтэй, хөрөнгөтэй болохоос нааш ийм зүйл ярихын ч хэрэггүй гэдэг байсан юм. Ээж минь гэрийн ажлаа цаг наргүй хийж, хувцсаа гараараа угаан, гахайгаа маллаж, асар том ногооны талбай дээр өдөржин ажиллахдаа үргэлж нэг нөхөөстэй дээл өмсөн явдаг байж билээ. Харин ням гаригт сүмийн цуглаанд өмсөхөд зориулсан хоёр ширхэг хуучин даашинзтай байлаа. Аав бид хоёрын өмсдөг бүх хувцсыг ээж минь гараараа оёж, урлаж өгдөг байсан юм. Нэг их сайхан биш боловч өмсөхөд аятайхан байдаг байсан.
Зул сарын баяраар би аавдаа загас барих хэрэгсэл бэлэглэхээр болсон ч ээжийгээ юугаар баярлуулахаа мэдэхгүй л байв. Аав бид хоер түүнээс баяраар бэлгэнд юу авмаар байгааг асуутал, ээж минь бодож бодож, ойр зуурын юм арчих даавуу, угаалгын түмпэн энэ тэр байхад болно гэлээ.
Зул сарын баярын өмнөхөн бид хотын төвд явж байтал ээж минь Итоны дэлгүүр лүү харснаа, "Хүүе! Өнөө улаан даашинз чинь алга болчихсон байна шүү дээ" хэмээн итгэж ядан дуу алдлаа.
"Тийм байна! Хэн нэгэн худалдаж авсан байна шүү дээ!" гээд аав минь инээж байв.
Ээж толгойгоо сэгсрэн, "Ийм үнэтэй даашинзыг ямар хүн авдаг байна вэ?" хэмээн гайхаж байгаа бололтой. Аав нүдээрээ над руу ирмэснээ, тохойгоороо ёворч байна. "Зарагдчихсан байна шүү!" хэмээн ээжийг дахин хэлэхзд, тэр үнэхээр харамсаж байгаа нь илт байлаа.
Тэр нэгэн зул сарын баяр миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм. Өглөө босоод хүн бүр өөр өөрийнхөө нэрс бичээстэй байгаа бэлэгнүүдээ задлахаар, зул сарын мод руу очлоо. Ээж минь ""Итоны хамгийн чанартай хувин" гэсэн бичигтэй бэлгийг үзэж байна. "Хөөе Франк! Надад яг энэ бэлэг чинь л хэрэгтэй байсан юм!" хэмээн баярласан дуугаар хэлэх нь сонсогдоно. Өнөөх цагаан хувингаас улаан хилэн даашинз урсан гарч ирэх нь харагдав. Ээж минь маш их гайхаж, "Франк минь! Чи ингэх хэрэгтүй байсан юм" гэж хэлэхэд, аав : "Зүгээр дээ. Алив өмсөөд үз! Чамд таарах нь уу, үгүй юу харья!" гээд ээжийг шинэхэн даашинзаа өмсөхөд нь туслав. Тэр үед би ааваараа маш их бахархаж билээ. Би аав ээж хоёрыгоо бие биедээ хичнээи их хайртай болохыг тэр үед л анх мэдэрч, биширсэн юм даа. Тэр хоёр жижигхэн байшиндаа вальс бүжиглэж байсан дүр төрх одоо ч миний сэтгэл зүрхэнд үргэлж бодогдсоор л байдаг.

http://zaluu.com/
Бичсэн: Telnet | цаг: 12:53 | Өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax