- Төрийн бус байгууллага
- Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, студи, телевиз, радио/
- Шашны байгууллага
- Үйлдвэрчний эвлэлийн байгууллага
- Баталсан маягтын дагуу үүсгэн байгуулагч /аж ахуйн нэгж, иргэн/-аас гаргасан өргөдөл /Маягтыг тус яамнаас авах, эсхүл доорхи web-нээс авч болох ба өргөдлийн гарын үсгийг нотиаратаар батлуулсан байна/
- Хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр /Энэ нь тус байгууллагыг үүсгэн байгуулагч иргэн, аж ахуйн нэгжийн шийдвэр, үүсгэн байгуулах хурлын протокол байна/
- Дүрэм /дүрэмд хуулийн этгээдийн хууль ёсны нэр, хаяг, зорилго, үйл ажиллагааны чиглэл, хэвлэл мэдээллийн хэрэсгэл бол нийтлэлийн бодлого, үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, тэргүүн, гүйцэтгэх захиралын эрх үүрэг, санхүүжилт зэрэг тусгагдсан байвал зохино/
- Хуулийн этгээдийн оноосон нэрийг шалгуулсан тухай баталгаажуулалтын хуудас /уг хуудсыг Баруун 4 замын урд Даатгалын компанийн 1 давхарт байрладаг ҮТЕГ-ын Улсын бүртгэлийн албанаас авна/
Оноосон нэрийг авахдаа дараах
зүйлийг анхаарна уу.
- оноосон нэр нь уг байгууллагын зорилго, чиг үүрэгтэй нийцсэн, илтгэхүйц байх
- гадаад үг, үсэг хэрэглэхгүй байх
- хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй /
- Тухайн байгууллагын үүсгэн байгуулагчаар гадаадын хуулийн этгээд оролцож байгаа бол уг хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /бүртгэлийнх нь гэрчилгээг нотиаратаар баталгаажуулсан байна/
- Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтаны анкет боловсрол, ажлын туршлагын талаарх товч мэдээлэл болон иргэний үнэмлэхийн нотиариатаар батлуулсан хуулбар/
- Шашны байгууллагын хувьд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол /тухайн орон нутгийн ИТХ-аас тогтоол гарсны дагуу тус яаманд бүртгүүлнэ/
- Хуулийн этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хуулбар /радио, телевизийн хувьд долгионы тусгай зөвшөөрөлийн нотиариатаар батлуулсан хуулбар /
- Эдийн засгийн тооцоо, санхүүгийн эх үүсвэр /тухайн үйл ажиллагаа явуулахад шаардагдах эдийн засгийн тооцоог төслөөр хавсаргана/
- Хэвлэх үйлдвэртэй байгуулсан гэрээ буюу зөвшөөрөл /тухайн сонин, сэтгүүлийг хэвлэх боломжтойг тодорхойлсон баримт/
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, Улаанбаатар банкны Сүхбаатар салбарын дансанд 10.000 төгрөг тушаана/
- Мягмар, Пүрэв гаригуудад 9.30-17.30 цаг
- Баасан гаригт 9.30-12.30 цаг
http://muusain.blogspot.com/