2010-04-11
Оффисийн ажилтай хүмүүсийн тамхины хэрэглээний судалгаа
Оффисийн ажилтай хүмүүсийн тамхины хэрэглээний судалгаа

1. Бүсгүйчүүд

- 45% тамхичин /цүнхэндээ тамхитай явдаг/
- 30% нууц тамхичин /цүнхэндээ тамхигүй явдаг ч ширхэгээр тамхи авч татдаг/
- 10% хуурамч тамхичин /цүнхэндээ тамхигүй ч бусдын тамхи хуваан татдаг/
- 10% түр зуурийн тамхичин /зөвхөн бааранд суух, хатуулагтай ууш хэрэглэхдээ татдаг/
- 04% ирээдүйн тамхичин /тун удахгүй тамхичин болох/
- 01% тамхи татдаггүй бүсгүй

1. Эрчүүд
- 25% тамхичин /хармаандаа тамхитай явдаг/
- 01% нууц тамхичин /хармаандаа тамхигүй явдаг ч ширхэгээр тамхи авч татдаг/
- 10% хуурамч тамхичин /хармаандаа тамхигүй явдаг ч бусдын тамхи хуваан татдаг/
- 15% түр зуурийн тамхичин /зөвхөн бааранд суух, хатуулагтай ууш хэрэглэхдээ татдаг/
- 10% ирээдүйн тамхичин /тун удахгүй тамхичин болох/
- 40% тамхи татдаггүй эр хүн

Энэ судалгааг хошин талдаа, бага зэрэг хэтрүүлэгтэй гэдгийг ойлгож хүлээж авна биз.
Гэхдээ л хүүхнүүд эрчүүдээс илүү тамхи татдаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна. Үгүй байх гэж найдаж байгаа хүмүүс эргэн тойрноо хараарай.
Ихэнх хүүхнүүд нууц тамхичид байдаг. Хүний хажууд татаж харагддаггүй, бүр найз залуу, нөхрөөсөө нууж чаддаг адтай хүмүүс шүү. Ээ дээ энэ хүүхнүүд үү


ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

* Тамхинаас гарахад бэлтгэх
* Тамхинаас гарч байгаагаа бусда зарла
* Тамхитай холбоотой бүх зүйл /тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав/-ийг хая
* Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
* Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
* Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд. өөрийнхөө итгэл үнэмшилд залбир, мөргө.

2. ТАМХИА ХАЯХ


* Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай
* Оюун санааны хүчээ бүрэн ашигла
* Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул
* Тамхи татах хүсэл 3-5 минут хэртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий
* Тамхи татмаар болсон үедээ 2-3 удаа гүн амьсгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно
* Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу
* Тамхи татах зав бүү гарга

3. ТАМХИНААС АНГИЖРАХ

* Үгүй, татахгүй гэж хэлж сур
* Тамхи асаах шалтаг бүү гарга
* Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ
* Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ. /Хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт/
* Бусдаас туслалцаа ав

4. ТАМХИ ТАТАХГҮЙ ЧИГЭЭРЭЭ ҮЛДЭХ

* Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
* Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
* Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
* Тамхи татдаггүй болсоноо бусдад харуул

ТА ТАМХИА ХАЯЖ ЧАДВАЛ:

* Тамхины утаан дахь хороор амьсгалахгүй
* Цагаа үр ашиггүй үрэхгүй
* Бусдыг хордуулахгүй
* Бусдад зэмлүүлэхгүй
* Тамхинд мөнгөө үрэхгүй

http://biznetwork.mn/-с


Бичсэн: Telnet | цаг: 14:29 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


хэхэ
арай ч эмэгтэй нь олон гэдэг худлаа байхаа

би ядаж байтал бас тамхи татдаг
гэхдээ
анх манай ангийн охидууд огт татдаггүй юм шиг худлаа жүжиг тавиал байсан
тээл төгсөх үед бүгд л татдаг болцон байсышд
хаха
миа
Бичсэн: Уйланхай цаг: 00:20, 2010-06-02 | Холбоос | |


за сайнуу
манай ажлынхан угаасаа цөөхүүлхнээ ажилдаг хамт олон л до гэхдээ захирал бид 2оос бусад нь тамхичин /3 эр 2 эм/
захирал маань хөгшин хүн болхоор насаараа тамхи татжыгаад одоо гарцан
харин би бол ирээдүйн тамхичин
ч арай бишээ хэлээ гаргах ярзайтал инээх
Бичсэн: arch_tseegii цаг: 11:08, 2010-04-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax