2010-02-14
Гэгээн хайрын тухай 4 мөртүүд

Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз
Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно

                        Хардаад хэрэггүй ээ, би чамд үнэнч
                        Харамлаад хэрэггүй ээ, би зөвхөн чинийх
                        Санаад хэрэггүй ээ, би чамтай хамт
                        Шаналаад хэрэггүй ээ, би чамд хайртай

Хүн болгон хэн нэгнийг
Хайрлаж, дурлаж, хардаж байдаг
Харин түүнийгээ
Хэн нэгэнд алдахаас үхтлээ айдаг

                        Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
                        Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
                        Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
                        Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

Чамтай танилцсан тэр мөч дурсгалтай
Чамтай тааралдсан тэр мөч хүндтэй
Чамтай өнгөрүүлсэн хором бүр жаргалтай
Чамаас хагацсан тэр мөч гунигтай

                        Чиний өмнө би толгой гудайхгүй
                        Чимээгүйхэн урсах нулимсаа үзүүлэхгүй
                        Өлмийн доор чинь гишгэгдсэн хайрынхаа төлөө
                        Өнөөдрөөс эхэлж чамайг би хайрлахгүй...

Ар араасаа цуварсан 20 хавар минь баяртай
Анхны хайртай учруулсан 20 нас минь баяртай
Усны мөнгөн долгио шиг урсөх өнгөрөх өдрүүд минь баяртай
Ухаарч амжаагүй насны минь гал халуун хайр минь баяртай

                        Өнгөрсөн бүхэн сэтгэл сэвэлзүүлэн одох нь
                        Өөрийнх юм шиг чамдаа дэндүү дассаных байлгүй...
                        Өвөрт асгарсан нулимс зүүдэнд хураад одох нь
                        Өр нэхэж амьдарсан сэвгүй хайрынх байлгүй...

Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай

                        Эндэж хэлсэн үгнээсээ болоод
                        Энхрий чамайгаа гомдоочихлоо
                        Энэхэн насныхаа анхны хайрыг
                        Ингээд л би чинь сүйдэлчихэв үү
                        Уучлаач, хайрт минь
                        Миний мянга түмэн буруу...

Хайр юунд байдаг юм бэ?
Хайртай гэж хэлсэнд үү?
Харц тулгарсан нүдэнд үү?
Хардаж байна гэсэн сэтгэлд үү?
Ухаараач гэсэн үгэнд үү?
Ухаангүй хүсэх хүсэлд үү?
Уучлаач гэсэн гуйлтанд уу?
Уулзая гэсэн болзоонд уу?

                        Чи намайг алдвал
                        Дахиад би чамтай байхгүй
                        Чи намайг алдвал
                        Дахиад би чамайг бодохгүй
                        Чи намайг алдвал
                        Дахин би хэзээ ч чинийх болохгүй

Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зүрх догдлуулсан харцанд би дуртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү ганцхан чамд л дуртай

                        Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
                        Хардаг байсныг чинь тогоогүйд Уучил
                        Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
                        Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай
Энэ хорвоогийн бүх хайртай хосуудыг
Миний найз хайрын бурхан учруулдаг юм
Эрхгүй нэг өдөр чамайгаа би олж харсан
Маргааш нь би найздаа хэлсээн
Тэгтэл чамайг надтай учруулсан
Тэсэлгүй чи намайг хайрласан
Тэр үеэс хойш бид хорвоогийн сайхан хосуудын нэг болсон              

Хэрвээ чамд 100 хүн хайртай гэвэл тэдний 1 нь би
Хэрвээ чамд 10 хүн хайртай гэвэл тэдний 1 нь бас л би
Хэрвээ чамд 1 хүн хайртай гэвэл тэр нь би
Хэрвээ чамд хэн ч хайргүй гэвэл би энэ ертөнцөөс үүрд    явсан байх болно...

Зүрхэндээ чамайг хайрлаж болох уу?
Зүүдэндээ чамайг харж болох уу?
Зөвхөн чамайг л хайрлана гэвэл
Зөрүүлээд намайг ҮНЭНЧЭЭР хайрлаж чадах уу?

                        Аниргүйхэн дотносохдоо дасна гэж санасангүй
                        Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй
                        Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ
                        Нээрэнгээсээ чамд сайн болжээ

Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай

 


Нэг л дууг дахин дахин сонсоод
Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд
Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо
Нийлэн ханьсаад уярах минь...юу билээ
            ...Би дурлачихжээ
       Утасны хонх чихнээс уягдаж
       Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
       Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
       Уйтайхан бодолд автах минь...юу билээ
         ..                 .Би дурлачихжээ

Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь...юу билээ
            ...Би дурлачихжээ


                        Охидтой зугаалдаг үдшүүд минь
                        Ор сураггүй арилчихаад
                        Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
                        Онгирч байх юм...энэ чинь юу билээ
                                    ...Би дурлачихжээ

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай..

1.Хайрын тэнгэр дор чамтайгаа би хоёулахнаа
Харцны чинь ялдам, дууны чинь уярамд сэтгэл минь хөдөлж сууна
Хамаг бүхнээс тэртээ холд одсон мэт

2.Хоёрхон биений жаргалд умбан ташуурна
Хэлж ярих намуухан гэнэн үгс чинь
Хөгжмийн яруу эгшгээр хачирлан уянгалах мэт
Хүү миний гэгээн сонор зүрхэнд
Хайрын дуу болон үүрд мөнхрөн хоногших юм

3.Дөлгөөнөөр ширтэх янагийн цайлган харц чинь
Дээгүүр минь гэрэлтэх од мэт гялалзан гэгээрч
Дөмөгхөн биений минь эмзэгхэн төдий хэсэгт
Дурлалын илч болон халуун дөлөөр төөнөх юм

4.Мөнгөн сар гэрэлтэх шөнийн аниргүй ертөнцөд
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд
Миний хүслийн тэнгэр “чиний”-хээ булбарай уруулыг
Мянгантаа шимэн озовч ханахыг үл мэднэ би

5.Эрхэс тэнгэртээ саран ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа чи бид хоёр, бие биенээ хүсэлцэнэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх эх хорвоогийн хайрын тэнгэр гийгүүлнэ.

6.Чамайгаа тэврэн зогсоно би
Хүрэшгүй огторгуйн гүн дэх одод мичдийг ширтэн
Хэмжээлшгүй агуу хайрын бурамын жаргалыг амтлан
Салгуун амьдралын нугачаан дахь энэхэн мөчид догдлон

7.Сартай шөнийн тэнгэр дор чамайгаа тэврэн зогсоно би
Зүүдний дунд хүсэгдэх гоо төрсөн чамтайгаа
Зүрх сэтгэлээр холбогдон зөн билгээр учирна би
Хязгааргүй хүсэл минь биелэн тэнгэрийн умдаг атгаад
Хайр ивээх наран дор чамайгаа тэврэн зогсоно би

8.Орчлон хорвоогийн хөрсөн дээр ганцхан заяат чинийхээ
Онгон танхил биеийг чинь элгэндээ тэврэн энхрийлнэ
Хархан үсийг чинь илбэн, энэрэнгүй халамжаа хайрлаад
Хүсэл хяслын амьдралд жаргал амсан зогсоно би

9.Хасын хөөрхөн царайг чинь хайрын мэлмийгээр ширтээд
Харцанд чинь буй жаргалыг сэтгэлийн гүнээс мэдэрнэ
Үүрд хамтыг мөрөөдөн, цээжиндээ аяар татаад
Үлэмж хайрт чинийхээ илчийг чинь мэдрэн зогсоно би

10.Хүний сайхан үр хосгүй амраг хайрт минь
Хүслийг минь булаан шингээсэн ялдам зант хонгор минь
Амьдралын харгуйд учран жаргалын үүдийг нээсэн
Ариун бүхний шигтгээ чамдаа би хайртай. 09.02.12

...........................................................................

1.Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрж бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг

2.Хайртай гэж олон хэлж чадахгүйч
Сэтгэлээсээ ганц хэлж чадна шүү!
Үргэлж дэргэд чинь хамт байж чадахгүйч
Зүүдэндээ үргэлж хамт юм шүү!


3.Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүйч
Нууцхан чамайг ширтдэг юм шүү
Дотно үг хэлж чадахгүйч
Сэтгэлдээ дандаа хэлдэг юм шүү!


4. Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!


5.Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож чамайгаа олсонч
Мандан жаргах нарны хорвоод
Миний хайр наддаа итгээрэй!


6.Зүгээр л чамдаа туньх гэсийн
Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би SMS бичсийн
Сайхан чамайгаа алдхаас айсийн!


7.Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий !


8.Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү!


9.Нулимсаа би шүлгэндээ шингээсэн
Нууцлаг сэтгэлийн минь үгс
Шүлгэнд минь л бий!
Шүлгээ сонсоод
Сэтгэл минь онгойчлоо
Шүүдэр мэт дуслах нулимсийг минь арчлаач!

http://funk.blog.gogo.mn/-с
Бичсэн: Telnet | цаг: 13:41 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:46, 2015-10-30 | Холбоос | |


Намайг хайрладаг чамд баярлалаа. Чи миний зүрхийг зөөллөсөн.
Намайг анзаардаг чамд баярлалаа. Чи намайг хичнээн чухлыг мэдрүүлсэн.
Миний амьдралд орж ирсэн чамд баярлалаа. Чи намайг хэн болохыг минь хэлсэн.
Надтай хамт үүрд үлдсэн чамд баярлалаа. Чи үнэнч дурлал ямар байдгийг харуулсан.
Намайг ойлгож чаддаг чамд баярлалаа. Чи намайг хичнээн үнэтэй хүн болохыг баталсан.
Бичсэн: Зочин цаг: 16:00, 2015-05-27 | Холбоос | |


юу ч болоогүй юм шиг
энэ бүх дурсамжыг чи өөртэйгөө хамт аваад яваач
энэ бүхэн дууссан болохоор
эргэж битгий над руу хараарай
Хэрэв чи буцаж ирвэл
Тийм их хайраараа чамайг хайрлаж чадахгүй
Зүрх минь дахиж цохилохгүй
Тархиараа биш зүрхээрээ би чамайг хайрласан
Тийм болохоор там шиг санагдаж байна надад
Бичсэн: Зочин цаг: 16:16, 2014-06-03 | Холбоос | |


хайр маш их хучтэ ммммммммммммммммммммммм
Бичсэн: Зочин цаг: 12:23, 2014-02-11 | Холбоос | |


hair
hairtai utt; htlchihwel hairgvi gehees aina.......
Бичсэн: гантөмөр (зочин) цаг: 20:08, 2013-01-08 | Холбоос | |


үнэхээр хүний сэтгэлд хүрсэн сайхан мөртүүд байна баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 01:41, 2011-12-08 | Холбоос | |


Эрхэмээ
Уншиж маш их таашаал авлаа. Баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 21:16, 2011-06-30 | Холбоос | |


ymar goy goy shulegnuud vee
goy yumoo
Бичсэн: Зочин цаг: 21:54, 2011-04-11 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: amur цаг: 01:55, 2010-03-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax