2009-12-15
Тэвчээртэйгээр долоо хоногт 10 кг жин хасах уу?
Долоо хоногийн дотор 10 кг жин хасна гэдэг зүүд зэрэглээ мэт санагдаж байна уу? Харин эмч нарын боловсруулсан энэхүү арга эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэнэ.


Илүүдэл жингээ хасаж, хүссэн хувцсаа өмсөхийн тулд маш их тэвчээр гаргах нь мэдээж. Турна гэдэг амаргүй даваа учир өлсгөлөнг тэвчих л танд үлдлээ.  Энэ аргыг сар бүр туршиж  үзэж болохоос гадна эхний туршилтын дүнд 10 кг жин баттай хаядаг хэмээн эмч нар хэлж байна. Харин дараагийн нэг сард 3-4 кг жин хасдаг байна.

Эхний өдөр: Нэг лонх цэвэр усыг зургаан хэсэг болгон хувааж уугаарай.
Хоёр дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү ууж, 20-21 цагийн хооронд нэг ширхэг алим
Гурав дахь өдөр: Өдрийн турш нэг лонх цэвэр ус
Дөрөв дэх өдөр: Ногооны өдөр байх болно.  Шинэхэн байцаа, луувангийн салат.
Мөн бүх төрлийн ногоог нэг хоолны халбага наранцэцгийн тостой холиод гурван порц болгон хуваана. Энэ өдөр хоёр аяга ус, эсвэл саахаргүй цай ууж болно.
Тав дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү
Зургаа дахь өдөр: Өглөөний хоолонд нэг ширхэг чанасан өндөг, хагас аяга цай.
Өдөр 11 цагт ногооны шөл. Төмс, лууван, байцаа аль нь ч байж болно.
Орой 21 цагт нэг ширхэг алим.
Сүүлчийн өдөр: 100 гр тараг эсвэл хоёр аяга сүү. Оройдоо зөвхөн нэг аяга саахаргүй цай ууж болно.

Анхааруулга
Энэ хоолны дэглэмийг тэвчээртэй хүмүүс  мөрдөхийг зөвлөж байна. Гоолиг сайхан  биетэй, аз жаргалтай бүсгүй болохыг нэгэнт шийдсэн бол хоолны дэглэмийг долоо хоногийн даваа гаригаас эхэлбэл тохиромжтой.  Эхний гурван хоногт толгой маш ихээр өвдөж, дотор муухайрах магадлалтай. Тиймээс аль болох их унтахыг хичээгээрэй. Өлсөх юу ч биш гэж боддог хүмүүс туршаад үзэхэд гэмгүй л болов уу.

Илүүдэл жингийнхээ эсрэг тэмцэлд хямд төсөр, тэгээд эрүүл аргаар найдвартай турахад тань үнэтэй эм бэлдмэлээс илүү сэтгэлийн тэнхээ л танд тус болох нь.

http://fhll.wordpress.com/-с

Бичсэн: Telnet | цаг: 17:07 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


uue humuuus min 800gr suu tegeel boloo yu yadaj us zawsaraaar ni uuj boldguunmuuuu
Бичсэн: чттттт (зочин) цаг: 10:15, 2011-02-08 | Холбоос | |


арай л худлаа байх аа. Эсхүл тэр эмнэлэгт нь хэвтээд хатуу дэглэмийн дор магадгүй л юм. Гэхдээ эрүүл мэндийн хувьд доройтох байх өө.
Одоо тээд плажандаа багтах хөдөлгөөн үүсээд янз бүрийн юм болоод байх шиг
Бичсэн: dadido цаг: 20:45, 2009-12-16 | Холбоос | |


яаж ч бодсон эрүүл мэндэд сөрөг харагдаж байна
Бичсэн: arius цаг: 18:03, 2009-12-16 | Холбоос | |


Kkk
tnx andaa...xrgtei um aibn shoo
Бичсэн: Bambino цаг: 23:30, 2009-12-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax