2009-11-10
Нууц амрагтай хүн бүрт зориулав...
/ Нууц амрагаас болоод хэдэн гэр бүл салж, хэдэн хүүхэд өнчирч, магадгүй хэдэн хүн амиа хорлож, хэдэн хүн ахиж хэнд ч итгэхээргүй болтлоо элэг зүрх нь эмтэрсэн бол гэж бодохоос л уур хүрээд байдын. Гэхдээ амьдралд юм юм л тохиолдох юм. Яг л энэ шүлгэн дээрх хоёр шиг.../


Гэмтэн ялтан мэт өөрийгөө би санадаг
Гэргийн чинь өмнө бүүр буруутан гэж боддог
Орчлон хорвоод өөрийгөө амьд явааг зүхдэг
Огт чамайг танихгүй байх минь яав гэж өөрийгөө л би зэмлэдэг ээ

Хэзээ ч хамаагүй дуудахад чинь түргэн тусламж шиг би гүйгээд л оччихсон байдаг
Хэрэггүй, ингэх нь хэрэггүйг мэддэг ч яваад л оччихсон байдаг
Яргуй унаж, сэргэх бүрд горьдлого минь тасардаг
Яавч хань чинь болж чадахгүйгээ өөрийн эрхгүй мэдэрдэг ээ...

Тэгэвч би утсаан тэврэн тэврэн чагнадаг
Тэргэл сарны доор ганцхан өөрийг чинь л хүлээдэг
Одоо боллоо цэг тавья гэж мянган удаа өөртөө андгайлсан ч
Орхиод чамаас холдож чадахгүй, оргилсон хайрандаа гинжлэгдсэн байсан

Эхнэртэй чиний юунд болж ингэж татагднам бэ?
Эхлэлтэй нь учирсан учирлын төгсгөлийг нь хурдан зангидаач
Бусдын нулимсан дээр жаргахгүй гэж өөртөөн амалсан хэдий ч
Буцааж ч болохгүй, авахын аргагүй сэтгэлээн би яахын бэ?

Орчиж гүйхийн хорвоод ойлгох хүн ховор оо
Оройтсон хайр гэгч манант өдрүүд шиг гаслалтай
Сарны шувууд дуулан жиргээд
Саруул талын цэцэгс бvжнэ

Хайргvй байхын арга vгvй э
Хавар хайр дагуулж ирдэг юм уу

Сэтгэлийн хөнгөн гунигийг хөндөж
Сэргvvн цэнхэр бороо шивэрлээ
Сэргэлэн салхиар vvлс сэмэрсэн
Сэвэлзvvр нойрондоо чамайг би харлаа

/Хуулбар/

Бичсэн: Telnet | цаг: 09:27 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11)
Сэтгэгдэл:


нууц амрагуудад уурлаад яах вэ
яахавдээ амьдрал баян шүү дээ тийм ч учраас сайн муу 2 тал байдаг юм аль нэг нь дангаараа оршин тогтнохгүй. ер нь зарим нууц амраг бүх муу зүйлийн сэдэл болдог бол зарим нь амьдралыг тогтоон барьж нэг нэгнийхээ дутууг нөхөж бусдыг хайрлаж бас өрөвдөж сэтгэлдээн гэмшин өршөөл эрдэг ч нууц амарагийнхаа эхнэр хүүхэд амьдралд нь дандаа ерөөл бодож явдаг юм. Юм бүхэн муу муухай биш шүү аль талаас нь харж юу гэж бодсоноос л шалтгаалах байх даа
Бичсэн: amidral (зочин) цаг: 11:24, 2012-04-30 | Холбоос | |


яадий мэдоо
Бичсэн: DESI цаг: 08:34, 2010-06-04 | Холбоос | |


DESI is a bad gay too миа
Бичсэн: Mama цаг: 21:49, 2010-06-03 | Холбоос | |


би лав баригдахгүй сайн нууц амраг тээ яахийн хэн нэгинийхээ амьдралыг бусниулчихгүй бол болоо шд Director зөв ярьж байна хааяа ч
Бичсэн: DESI цаг: 17:10, 2010-06-03 | Холбоос | |


director одоо хүнд дурлаж хайрлаж үзээгүй хүнүү эсвэл арабын олон эхнэртүүдийн нэгүү? Яасан мэдрэмжгүй байнаа миа
Бичсэн: Mama цаг: 16:53, 2010-06-03 | Холбоос | |


хэхэ

хөөрхийс

иймэрхүү юм угаасаа олон байдаг шүү дээ

одоо тээд яалтай билээ

энэ зураг нь юун хөөрхөн юм алга ташилт
Бичсэн: Уйланхай цаг: 00:23, 2010-06-02 | Холбоос | |


Эцсийн эцэст хүүхдүүд хохирно. Хүүхэдгүй бол эмэгтэйчүүд л зовно. Эрчүүд нь хаяад л явна.
жигүүр cool cool
Бичсэн: Зочин цаг: 11:27, 2009-11-11 | Холбоос | |


сарны цэнхэр хүрээлэнд
гүйлс шиг цэцэглээд
салхины бие дэрлэн санаашран суугаа бүсгүй
түүдгээр амьсгалсан залуу насны минь
түгээмэл өнгийн зурвас шиг санагдана
Бичсэн: g84 цаг: 11:10, 2009-11-11 | Холбоос | |


энэ залуу одоо уналаа миа
Бичсэн: dadido цаг: 10:59, 2009-11-11 | Холбоос | |


хэн нэгинийхээ амьдралыг бусниулчихгүй бол болоо шд. raised eyebrow
Бичсэн: director цаг: 10:57, 2009-11-10 | Холбоос | |


энэ залуу шиг ийм байдалд орвол ч эвгүй л юм байна.
Бичсэн: dadido цаг: 10:45, 2009-11-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax