2014-01-16
Сайн эр хүн болох 30 өдөр. 1 дэх өдөр
Өөрийн мөн чанар, үнэ цэнийг тодорхойл

Миний өвөө болоод миний өвөөгийн цаг үед амьдарч байсан эрсийн зургийг үзэхэд тэдний нүдэнд тууштай байдал чин зориг харагдаж байдаг.
tofinalcopyqq0mjpg
Харин өнөөдрийн эрчүүдийг харахад ихэвчлэн тэдний нүднээс гал дөл чин эрмэлзэл харагдахгүй байгаа юм шиг санагддаг. Харин үүний оронд амьдралаа хий дэмий өнгөрөөсөн зугаа цэнгэл хөөсөн нөхдүүд шиг санагдах нь олонтой.

Миний үеийн ихэнхи залуучууд өөртөө итгэлгүй залхуу, амбицгүй, өөрийгөө хянах чадваргүй байгаа талаар миний бие өдөр бүр л радио телевиз, сонин сэтгүүл дээрээс сонсож байна.

Мэдээж нь энэ нь нэг яхир хөгшиний “одоогийн хүүхдүүд” сэдэвтэй эссе биш. Энэ нийтэд мэдэгдээд байгаа тулгараад буй аюултай байдал.

Маш олон хүмүүс амьдралаа салхинд туугдан урсгалаараа амьдран өнгөрүүлж байна. Эдийн засаг, Нийгмийн өөрчлөлт шинэчлэлт үүнд мэдээж хамгийн их нөлөөтэй байгаа нь ойлгомжтой асуудал. Гэхдээ үнэнийг хэлэхэд одоо цагт сайн эрчүүд ховордсон цаг болж. Тийм бодохоор өнөөдөр бидний бүх анхаарлаа төвлөрүүлэх цэг бол бидний дотоод үнэ цэнэ юм.

Өөрийн үнэ цэнийг үнэн мөнөөр тодорхойлох шаардлага

Өөрийн үнэ цэнийг мэдрэх нь бидэнд зорилгийг өгдөг. Хэрвээ чи амьдралдаа өөрийнхөө үнэ цэнийг үнэн зөвөөр тодорхойлж чадаагүй бол чи урсгал даган урссаар энэ амьдралаа дуусгах аюултай. Нийгмийн харилцаанд ороод өөрийн шийдвэрийг гаргах нөхцөл байдлыг хянах чадвар өөрийн мөн чанарыг тодорхойлоогүй хүний зөв хийдэг зүйлс бараг биш. Яагаад гэвэл ингэснээр чи бусдын боол болж тэдний мөрөөдлийг биелүүлхийн төлөөр амьдарсаар л дуусна. Харин ингэж байгаагаа чи мэдэх цаг ирэхэд чиний амьдрал чамаас холдож чи шинээр эхлэн амьдралаа зохиож чадахгүй болсон байх вий. Өөр хэн нэгэн шиг болохийг хүсэж бусад хүний амьдралаар өөрийн үнэ мөн чанаргүй амьдрах нь залхмаар байх бөгөөд чамайг хоосон, зорилгогүй болгож баллах болно. Эсрэгээрээ өөрийн үнэ цэнээ мэдэрч өөрийн амьдралаар амьдрах нь чамд чиглэл зорилго, баяр баясал болоод бүрэн бүтэн байдлыг авч ирэх болно.

Өөрийн үнэ цэнийг тодорхойлох нь биднийг буруу сонголт хийхээс сэргийлэх болно. Магадгүй чи өөрийн үнэ цэнийг буруу тодорхойлсон байлаа гэж бодьё. Чи өөрийн үнэ цэнийг үнэхээр зөв тодорхойлоогүй учраас чиний гаргасан шийдвэр бүр хоорондоо зөрчилдөж байх болно. Ингээд чиний үйл хөдлөл, үнэ цэнэтэй чинь зөрөөд эхлэхийн цагт үр дүн нь аж жаргалгүй байдал, сүйрэл чамайг тосон авах нь гарцаагүй.

Өөрийн үнэ цэнийг тодорхойлох нь бидэнд итгэлтэй байдлыг бий болгодог. Эр хүний хувьд үнэхээр миний үнэ цэнэ ямар вэ гэдэг талаар цаг гарган бодож бясалган бодсон зүйлийнхээ талаар бичин тэмдэглэж авсанаар би шийдвэрээ энэхүү бодож тунгаасан зүйлээсээ гарсан үр дүнтэй харьцуулан шийдвэр гаргахад илүү өөртэй итгэлтэй байдал бий болж буйг би анзаардаг. Ямар нэг зүйлийн талаар өөрийн санаа бодлыг бичих нь ихээхэн ач тустай бөгөөд энэ нь чамайг өөрийн амьдралаар амьдрахад ихээхэн туустай зүйл юм.

Өөрийн үнэ цэнийг тодорхойлсоноор амьдрал илүү амар тайван болдог. Өөрийн дотоод мөн чанарыг ойлгож мэдсэнээр чиний гаргасан шийдвэр чиний өөрийн шийдвэр мөн учраас шийдвэр гаргахад илүү амар хялбар болдог. Хэрвээ сонголт тулгарахад дараах байдлаар өөрөөсөө асууж болох юм. Энэ үйлдэл миний мөн чанарт тохирч байна уу? Гэж асуух нь хялбар байдаг. Хэрвээ таны мөн чанарт тохирч байвал та үүнийг хийнэ. Хэрвээ тохирохгүй бол үл хийнэ. Ингэснээр удаан бодож хямралд орсон тэр мөчид чиний дотоод сэтгэл чамайг замчлах болно.

Өөрийн мөн чанарыг хэрхэн нээн илрүүлэх вэ?

30 өдөрт сайн хүн болох төслийн эхний 1 дэхь өдрийн таны даалгавар бол өөрийн мөн чанарыг үнэн зөв тодорхойлон, бичиж тэмдэглэх явдал юм. Үүнийг эхлэхийн өмнө бид энд таны хүрэх зорилгын талаар тайлбарлая. Зорилго нь тодорхой үр дүнд хүргэх зорилго байх ба жишээ нь “30 настайдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ”, “Өөрийн найз охиноосоо энэ 6-р сард гэрлэхийг гуйх” зэрэг байж болох юм. Үүгээрээ ямар үр дүнд бид хүрэхийг хүсээд байна вэ гэвэл. Таны санаа бодол таны өөрийн амьдралыг цогцлоон барихад ихээхэн үнэ цэнэтэй учраас эдгээр асуултыг тавьж байгаа билээ.

1. Амар тайван бол. Чимээгүй өрөөнд ороод том тухлаг сандал дээр сууж аваад 1 юмуу 2 цагийг загасчилж буй мэт өнгөрөө. Эсвэл гадуур агаарт хөршүүдийнхээ хажуугаар зугаалсан ч болно. Зүгээр л аль нэгийг нь хийгээд үзээрэй.

2. Нарийн багаж хэрэгсэлтэй бол. Үзэг цаас аваад өөрт санагдаж байгаагаараа өөрийн үнэ цэнийн талаар бич. Үүндээ компьютер ашиглахгүй байхыг зөвлөх байна. Учир нь компьютер ашиглавал энэхүү даалгавраас хурдан хөндийрчих магадлалтай. Мөн нэг өдөр орхичих ч юмуу хэрэггүй зүйлс бичихгүй байхыг зөвлөж байна. Таны бичсэн зүйлс олон жил хадгалагдах ч юмуу олон жилийн дараа биелэгдэх зүйлс байхад болно. 
3. 
“Эр хүн байхад юу хамгаас чухал вэ?” хэмээх асуултыг өөртөө тавиарайСэтгэл тань тайван амгалан тайван болсон үедээ та өөрөөсөө өөр тань юу хамгаас чухал вэ? гэдэг асуултыг асуугаад үзээрэй. Бүрэн бүтэн эр хүн шиг эр хүн байх цаг үеийнхээ талаар энэ мөчид тунгаан бодвол зүгээр. Мөн хамгийн жаргалтай байсан үеэ санаарай. Хэрвээ юу ч орж ирэхгүй бол санаа зоволгүй зүгээр  л бодоод байгаарай.

4. Санаанд орж ирсэн бүхий л зүйлээ бичиж тэмдэглэЮу ч чамд үнэхээр чухал вэ гэдэг талаар бодол ороод ирвэл бичээд аваарай. Өөрийгөө хуурах хэрэггүй. Үнэн мөнөөр нь бичээрэй. Таны бичиж байгааг хэн ч харахгүй тийм учраас ингэх ёстой тэгэх ёстой гэсэн жагсаалт гаргаад хэрэггүй. Хэрвээ гараад ирвэл бич. Дараагийн алхамаараа урьд нь бичсэн зүйлсээ засаж өөрчлөх боломж гарах учраас зүгээр бичээд байх хэрэгтэй. Одоохондоо юу бодож санаж байгаагаа л бичихэд болно. Мөн өөрийн бичсэн зүйлсээ ялгах хэрэггүй бид үүнийг дараа нь хийх болно. Одоохондоо бидний зорилго бол орж зүйлээ л бичих юм.

5. Хэрвээ 5 аас олны бичсэн бол заримыг нь хасаарай. Амьдралд үнэхээр үнэ цэнэтэй зүйл чинь юу вэ гэдэг талаар маш сайн бодоорой. Бичсэн зүйлсээсээ хамгийн чухал гэж үзэж буй нэгийг нь сонгон аваарай. Хэрвээ аль нэгийг нь сонгож чадахгүй 5 –аас олон материал байгаа бол хоёр хоёроор нь зэрэгцүүлэн тавиад аль нь алинаасаа чухал байна вэ гэдэг талаар бодож үзээд зэрэгцүүлэн тавьсан хоёроос аль илүүг нь үлдээгээрэй. Ингэж харьцуулсаар таван ширхэгийг үлдээх хэрэгтэй. Хэрвээ утга нь төстэй юмуу байвал нийлүүлчихэж бас болно.

6. ЭрэмбэлэхТаван дотоод мөн чанарынхаа талаар сонгож авсан бичлэгүүдээ хамгийн чухлаас нь эхлэн дугаарлаарай. Дотоод мөн чанарууд чинь хоорондоо харилцан тохирсон байгаа ч зарим нь зөрчилдөж байж болзошгүй. Хэрвээ ийм зүйл болвол аль нь тохирох вэ? Энэ асуулт гарч ирэхэд та өөрөө алийг нь сонгохоо мэдэж байх болно. Таны үнэ цэнэ ирээдүйд ч гэсэн зөрчилдөж байвал арай илүү арга замыг сонгон тэднийг нэгтгэх хэрэгтэй.
Жишээ нь Гэр бүл чиний хамгийн чухлаар сонгосон зүйл байлаа гэж бодьё. Энэ бол мэдээжийн зүйл. Хүүхдүүтэйгээ цагийг өнгөрөөх эсвэл буяны үйл ажиллагаанд оролцон хандив өгөх үйл ажиллагаа хоёр байвал нэгтгээд хүүхдүүдээ дагуулаад очиж хандив өргөж болно шүү дээ. Хэрвээ эхлэхэд бага зэрэг асуудалтай байвал танд хэрэг болох үүднээс зарим нэг үнэт зүйлсийн талаар доор орууллаа.

Адал явдал
Тэнцвэр
Итгэлтэй байдал
Бие барих
Авьяас чадвар
Сахилга бат
Боловсрол
Итгэл
Гэр бүл
Санхүүгийн аюулгүй байдал
Найзууд
Эрх чөлөө

Биелэлт
Уучлал
Зугаа цэнгэл
Бурхан
Өсөлт
Аз жаргал
Эрүүл мэнд
Итгэл найдвар
Үнэнч шударга байдал
Хүний мөс
Бие даасан байдал
Шударга зан
Сайхан сэтгэл
Мэдлэг боловсрол
Гэрлэлт
Оюун санааны эрх чөлөө
Хүч чадал
Шалтгаан
Аюулгүй байдал
Өөртөө итгэлтэй байдал
Үйлчлэх
Амжилт
Үнэн мөн
Цэцэн ухаан

Эхний өдрийн аялал маань энд хүрээд төгсөж байна маргааш уулзатлаа баяртай. Танд амжилт хүсье!

http://bidnii.wordpress.com/

Бичсэн: Telnet | цаг: 12:54 | Эрчүүдийн өрөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


2 dahi udriin hicheelee haanaas awah we
Бичсэн: Зочин цаг: 10:26, 2014-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax