2011-06-23
Үнэгүй хайр
Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ....

Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний өглөөний цайг х...
2011-06-23
Хүүхдүүд ээжтэйгээ байг
Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. “Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайхан болсон уу ? би харж болох уу?” хэмээн хойно хойноос нь угсруулан асуухад эмч гэмтэн шиг нүүр буруулаад “Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч амийг нь аварч чадсангүй".
Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав...” Бурхан минь яагаад миний жаахан үр ийм өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Та намайг түүнтэй удаан байлгаж чадсангүй гэж үү?” хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэг...
2011-06-23
Ганц амьдрах хорвоо
Тв инфо сэтгvvлийн “Шилдэг өгvvллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа. Үнэхээр гоё өгүүллэг байна. Эрчүүд минь хайртай дуртай гээд авсан бүсгүйгээ хайрлаж яваарай за өгүүллэг уншаарай.

Vдэш Цагийн зvv чаг хийн урагшилна. Бvсгvй байн байн санаа алдан цагийн зvv ширтэн,орцонд чимээ гарах бvр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгvй. Vvр гэгээртэл нойргvй хvлээсэн бvсгvй тэсвэр алдан зvvрмэглэх мөчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ тvvний бие нь ирсэн боловч бvсгvйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгvйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх т...
2011-06-23
Даашинз
Тэр нэгэн жил анхны цас бударч байсныг би тодхон санадаг юм. Би аав, ээжтэйгээ хөтөлцөөд, хотын төв гудамжаар алхан явж байлаа. Энэ хотын хамгийн том дэлгүүрт жил бүр шинэ жилээр асар том сугалаат худалдаа зохион байгуулагддаг тул бид хонжвор хожиж магадгүй гэж сугалаа худалдаж авсан юм. Тохирол явагдахыг хүлээх зуураа Итоны их дэлгүүрийг сонирхохоор бид гудамж уруудан алхав.
Энэ дэлгүүр бол хотын хамгийн тансаг дэлгүур байлаа. Хүн бүхний мөрөөддөг, хүсвэл худалдаж авч болох хамгийн үнэтэй, тансаг зүйлсийг гадна талын асар том шилэн хоргондоо хийж тавина. Ээж бид хоёр тэр сайхан зүйлси...
2011-06-23
Эмэгтэйн тухай яриа
Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай.

Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь...

2010-01-26
Ийм нэгэн явдал
Тэрхэн үед зүрхний минь цохилт хормын төдийд түргэсэн цээжин биед минь багтаж ядан булгилаж, алга минь хөлөрч амьсгаа минь давчдаад яахын аргагүй би догдолж байгаагаа мэдлээ. Догдлох сэтгэл минь дэндэж “дотоод хүн” маань намайг шатны уруу гүйлгэчихлээ. Гадаа гарч хэсэг хугацаанд өөрийгөө тайвшруулахыг хичээн элдвийг дотроо бодож эцэс сүүлд нь “Эр хүн! чи чаднаа! ” гэж өөртөө шивнээд эргээд л шат өөд гүйн гарна. Ингэж ахин дахин шат өгсөж буусаар нилээд хугацааг ардаа орхилоо.

Гадаа гарч орцны ойролцоох жижиг модон сандал дээр суунгаа : Би нээрээ яагаад ийм зүрх зориг муутай байдаг байнаа. Зүгээ...
2009-12-29
Даланзургаан модон хүний үлгэр (Гутгаар бүлэг)

.... Сэлмэн эвэрт ямаануудыг "янгир мэт болой" хэмээн гошгоруулсаныхаа дараагаар Ховордож баатар энэхүү бэлчээр талхлаачдад тус бүрд нь таван атга өвс ноогдуулаад хэнээр хариулуулахаа эргэцүүлэн хэсэгхэн саатав. Түмэн цагдаагийн мөрний арьсыг эгэмний ястай нь хуу татаж нүүрний сайрыг ханзалдаг, Сүхийн талбай дээр лааз нүдэн, лооль хагалж таашаал авдаг ТасОнгон, ДухДагз нарыг Баачихсан чуганцад бараа болгон дагалдуулаад арван янчаанаар урамшуулж, "хожим модон хүний нэг болно доо" гэсэн гэнэн мөрөөдлөөр нь далимдуулан гошгоруулаад олон ямаануудыг сахин суу хэмээн үлдээлээ.

Энэ хооронд БуянтЖа...

2009-12-29
Далан зургаан модон хүний үлгэр (Дэд бүлэг)
...Жаапных нь урдуур ч нэг юм сүүтгэнээд ардуур ч хэсэг өвс арвалзаад дээрээс дууудаад ч байгаа мэт, дэргэдээс нудраад ч байгаа мэт хачин санагдах ахуйд Ардчилсан фёодалууд оньсон хүлгээ түр амрааж найман зовхис лугаа хараа бэлчээцгээв. “Хүний бараа харагднуу, сүнс чөтгөр байвал гарыг нь цайлгах зоос бэлд” хэмээн Ховордож баатар бусаддаа анхааруулах.

Тэнд, тэнд сая нэг юм цухуйсансан, алив Үүлэнбат минь биднийг хорлох атаатан байна уу тус гуйсан амьтан байна уу үзэж ир хэмээн хошгоруулав. Үүлэнбат үүр цайтал мөр хайгаад үнэртэх эрхтэн нь чилээд юу ч олсонгүй. Хайран цагаа үрж хамарны мэдрэ...

2009-12-29
Далан зургаан модон хүний үлгэр (Тэргүүн бүлэг)
Монхоол гүрний хамаг алтыг Намбарваани мангас өөрийн мунхаг албат нарын хамт хурааж цуглуулаад ардыг аж төрөхөд тотгор болон суух бөгөөд түүний шуналт хатныг Цөлмөн гэх. Намбарваанийн сэтгэлийг ухваас, түмэн голын ус ширгэхэд ажрахгүй атал хараантных нь ус тасрахад ихэд хилэгнэн нисдэг тэргээр цэвэр ус зөөлгөж амаа зайлдаг, түмэн хүүхэд хордоход гунихгүй атал эхнэрийн нүүрэнд батга гарахад шаналал болон ууланд авирч савдаг зовоодог ажгуу. Намбарваанийг дарах гэж есөн баатар эрс ирвээс тавыг нь хахуульдаж нөгөө дөрвийг нь даруулах, үлдсэн таваас хоёрыг нь гүтгэж гурваар нь нухуулах, үлдсэн гурв...
2009-12-28
Баялаг, Амжилт, Хайрын тухай үлгэр

Нэгэн бүсгүй гэрээсээ гартал урт цагаан сахалтай гурван өвгөн байшингийнх нь өмнө сууж байна гэнэ. Бүсгүй тэднийг хараад таниагүй боловч нутгийн сайхан заншлын дагуу “Би та нарыг огт танихгүй юм байна. Гэхдээ та нар өлсөж ядраа байлгүй дээ. Манайд ороод идээ, ундаа зооглоно уу?” хэмээн урьжээ. Тэгтэл өвгөд “Танай гэрийн эзэн чинь гэртээ байгаа юу?” гэж сайхан зантай эмэгтэйгээс лавлав.

“Үгүй ээ, нөхөр маань ирээгүй байна” гэж бүсгүй хэлэхэд
“За тэгвэл танайд орж чадахгүй юм байна” хэмээн өвгөд хариулжээ. Орой болж нөхөр гэртээ ирэхэд эхнэр өнөөдрийн болсон явдлынхаа тухай ярьж хэлж гэнэ. Нөхөр...