2011-10-27
Мөрөөдлийн тухай
20 жилийн дараах Би....

Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би  догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно”  гэж бичэж суусан..    Харин одоо Би тэр төсөөлж  байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна...

     Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж ...
2011-10-27
Ирээдүйн асуултын хариулт өнөөдөрт оршдог
1. Ирээдүйгээ хэрхэн сайжруулах вэ? Ирээдүйг өнөөдөр бий болгох хэрэгтэй.
2. Ирээдүй рүү хэнтэй хамт явах вэ? Өөрийнхөө ачааг чамд үүрүүлэхгүй байж чадах тйим хүнтэй хамт яв.
3. Ирээдүйд би аз жаргалтай байх болов уу? Чи хувьд аз жаргал гэж юу вэ гэдгээ л таниж чадвал аз жаргалтай байж чадна.
4. Ирээдүйн баялгийг хэрхэн, яаж олж авах вэ? Түүнийг өнөөдөр олж авч бий болго. Тэгээд түүнийгээ хадгалж чаддаг бол.
5. Ирээдүйн зорилгод хэрхэн хүрэх вэ? Зорилгодоо хүрэх ажлаа одооноос эхлэн тодорхой үе шаттайгаар хийх хэрэгтэй.
6. Ирээдүйд намайг юу хүлээж байна вэ? Өнөөдөр чи бүтээн байгуулж байгаа юм...
2011-10-21
Хичээл, зүтгэл хэнийг ч гомдоохгүй
     Өмнө нь эрдмийг эрхэмлэх талаар нийтэлсэн бол энэ удаад хичээл зүтгэлийн талаар нийтэлж байна. Одоо цагт эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд маш их үрэг хүлээх болжээ. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын тулд юугаа ч хайрлахгүй эцэг эхчүүд олширсон байна.  Гэвч ямар ч нэр хүндтэй сайн сургууль байлаа гэсэн оюутны тархи толгой руу сүү юүлж байгаа юм шиг эрдэм боловсролыг цутган хийж өгөхгүй. Сайн сурах эсэхийг гагцхүү оюутан андын маань өөрийн хичээл зүтгэл нь эцсийн дүнд шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
     Эцэг эх нь мөнгө хөрөнгө, эд баялгийг үр хүүхэддээ өвлүүлж боло...
2011-10-21
Амьдралдаа хэргжүүлцгээе...
Ажил дээрээ ч, гэртээ ч, найз нөхөддөө сайхан сэтгэгдэл төрүүлэхээр тэднийг хүндэтгэн харилцаж чадна гэдэг нэг төрлийн эрдэм гэлтэй.
Бид доорх хүмүүсийн хэлсэн мэргэн үгийг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж хэмээн өөртөө бас нэгэн мэдлэгийг олж авч буй хэрэг юм.

"Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайхан хүн" А.Линкольн
"Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй" Хилон 
"Азтай гэрлэлт хүнтэй найзалж нөхөрлөх авьяас дээр тогтдог" Ницще
"Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг нэр төртэй сайхан юм юу байх билээ" Сен Семон 
"Ам...
2011-10-21
Залуу насаа хайрла
Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Энэ л үедээ бид хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж, амьдралын бал бурмыг амталдаг. Мөн сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө бид багагүй тэвчээр гарган үе тэнгийн найз нөхөд чинь баардаж, дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Ингэж хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй.

Өөрийнхөө сайхан ирээдүйнхээ төлөө өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, ...

2011-10-21
Өөртэйгөө ажиллаж сурцгаая
Юуны өмнө өөрийн давуу, сул талаа танин мэдэж сул талаа давуу тал болгон өөрчлөх, давуу талаа улам хөгжүүлэх арга барилд суралцаж өөрөө өөрийнхөө талаар бүрэн мэдлэгтэй болж өөртэйгөө ажиллаж сурах хэрэгтэй.
Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай. 
1. Санаачлагатай хүнээс санаанд хүрэх сайн үйл гарна. Тиймээс өөрийн санаачлагаар ажиллаж сур.
2. Зөрүүд зангаа хязгаарлаж, хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна.
3. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод. Гаргасан шийдвэрээсээ бүү няц.
4. Зовлон бэрхшэ...
2011-09-28
Хүүхэд бүхэн инээж байг

Алтанзул охин өглөө сэрээд угаалгын өрөө рүү явах үед найз Сарнай нь ээжтэйгээ эрхлэн тоглож байлаа. Ээж нь миний охин чинь ээж, аав хоёрынхоо ХАЙРААС ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГ БАЙХГҮЙ ЮУ гэх нь сонсогдлоо. Өглөөний цай гэр бүлийнх нь хамт уухаар ширээний ард суухад ээж нь миний охин энэ аягүй гоё шдээ, АААА гээд амаа ангайгаарай, Өө асгачихлаа шдээ. хэхэ. За алив ээж нь арчаад өгье ...

... Тэгтэл аав нь: -Энэ өдөр чинь миний охины ээж, аавыг баярлуулсан өдөр шүү дээ, тийм болохоор яахан мартаж болох вэ дээ? Тийм ээ, Энэ өдрийг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд духан дээр нь үнслээ.

Цайгаа ууж ду...
2011-02-20
“Төр ариун байхыг тvшмэдvvд мэдтvгэй, цус ариун байхыг бvсгvйчvvд мэдтvгэй”
Монгол улсын маань тvvх бол Хан vндэстэн буюу хятадуудтай хийж ирсэн тэмцлийн тvvх гэдгийг та бvхэн юу эс андахав.

Эцэг өвгөд маань юуны төлөө халуун амь, vр удмаа хvртэл золиосолж ирсэн билээ?
Гагцхvv тусгаар монгол улс, эх газар нутгынхаа төлөө тэмцэж бидэнд бага ч болох газар нутаг, цөөн ч болов цэвэр цустай монгол vндэстнийг vлдээж чадсан билээ.

Yvний хvчинд л бид өнөөдөр ертөнцийн олон ард тvмэнтэй эн чацуу эрх дархтай,тусгаар улс гvрний эрхэмсэг иргэд байгаа билээ. Эцэг өвгөдийн маань мянга мянган жилийн тэмцлийн vр дvн өнөөдөр талаар болж болзошгvй байдалд ороод байгааг монгол ...
2011-02-15
Xүүхдийн чинь эцэг Монгол байгаасай
Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багийн төрх нь хувирсангүй. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны...
2010-04-05
Ертөнцийн гурав

Бага байхдаа “Ертөнцийн гурав”-ыг цээжлэж байсан ч саяхныг хүртэл нэг их анзаарсангүй. Гэсэн үнэхээр хамгийн гайхалтай тэгээд хамгийн сонирхолтой зүйл байна шүү.
Үндэстэн бүрд өөрсдийн гоозүйн сургаал гэж байдаг. Тэгэхээр “Ертөнцийн гурав” бүхэлдээ манай монголчуудын гоозүйн нарийн сургаал гэж болох.

Мөн та “Ертөнцийн гурав”-ыг бүрэн уншиж үзээгүй бол та заавал уншиж үзэх хэрэгтэй. Манай ард түмний сэтгэлзүй, ёс заншил, гоо сайхны сэтгэлээ гээд тэр чигтээ бүхэл бүтэн агуу философи агуулсан бүтээл юм. Хорвоо дэлхий, хүмүүний амьдралын аливаа зүйлсийг таниулан, сургамжилж өгүүлэхдээ бүхэл бүтэн ...