2012-03-25
Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?
Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: "Твиттер гэж юу вэ?" Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: "Твиттерт бүртгэл үүсгэх" бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай!

Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай!
Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio та...
2012-02-29
6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах журам, хүсэлт гаргах анкет

“100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны 02-р сарын 21 өдөр гарын үсэг зурж баталлаа.
“Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-д тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстойг ч заасан.

6 хувийн хүүтэй орон с...

2011-11-15
Гутал үдэх УРЛАГ
Гутал үдэх гэдэг чинь УРЛАГ болтлоо хөгжсөн байна цаана чинь. За тэгээд иймэрхүү байдлаар гутлаа үдэж гангарах боломжтой юм байна.

1. Ladder үдэлт


2. Zipper үдэлт


3. Double back үдэлт


4. Twistie үдэлт


5. Hidden knot үдэлт


6. Riding bow үдэлт


7. Checkerboard үдэлт


8. Lattice үдэлт


http://chuka709.miniih.com/

2011-08-29
Ресторан, хоолны газрын маркетинг

Та өөрийн үйлчилгээний газартаа байнга шинэчлэлт хийдэг үү? Эсвэл өнгөрсөн жилийнхээ МЕНЮ-тэй л үйлчилгээгээ явуулж байна уу?
Хэдэн хоногийн өмнө би нэгэн рестораны үйлчилгээ явуулдаг компанийн удирдлагуудтай нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Тэгэхдээ бид дараа жил юу хийх вэ, Зорилго зорилтууд маань ямар байх гэдэг тал дээр ярилцаж, мөн хэрхэн үйлчлүүлэгчиддээ өөрийн маркетинг болоод мэдээллийг хүргэх вэ талаар яриа өрнүүлсэн юм. Тэр үед л энэхүү цуврал бичлэгийг эхлэе гэж бодсон юм.

Хэрхэн үйлчлүүлэгчдээ алдахгүй байнгын байлгах вэ гэдэг асуудал их тулгардаг. Учир нь Монголчууд бид их хур...

2011-08-29
“Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес”
Д.Баярсайхан /Сакраменто/
Би өнөөдөр илтгэлээ “Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес” сэдвээр бэлтгэж ирсэн бөгөөд үүнд хүмүүсээс хамгийн их санал хүсэлт ирдгээр нь тусгайлан хоолны газрын бизнест хэрэгцээтэй жишээ, санаа, зөвлөгөөг багтааж байгаа юм.
Юуны түрүүнд одоогийн эдийн засаг, бизнес орчны нөхцөл байдлын талаар товч дурдаад үндсэн сэдэв үрүүгээ оръё.


Эдийн засаг, бизнес орчны өнөөгийн нөхцөл байдал

Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт зогсож эргэсэн байгаа. Машин, байрны зах зээл тогтворжиж эхэлсэн гэж үз...

2011-08-11
төрийн бус байгууллага үүсгэн байгуулахад ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ

Асуулт: сайн байна уу төрийн бус байгууллага үүсгэн байгуулахад ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх вэ

Хариулт: Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
Дараахи материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1/ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /3 хувь/
2/ хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас
3/хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр /2 хувь/

4/ хуулийн этгээдийн дүр...
2011-05-11
Төрийн бус байгууллагын тухай хууль
1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж

1.Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бу...
2011-05-11
Төрийн бус байгууллага байгуулах зааварчилгаа
Улсын бүртгэлийн алба улсын бүртгэлд доорх төрлийн хуулийн этгээдийг бүртгүүлнэ. Бүртгүүлэх байгууллагын төрөл:
  • Төрийн бус байгууллага
  • Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, студи, телевиз, радио/
  • Шашны байгууллага
  • Үйлдвэрчний эвлэлийн байгууллага
Бүрдүүлэх материалын жагсаалт, хэрхэн зөв хийх талаарх зөвлөмж:
  1. Баталсан маягтын дагуу үүсгэн байгуулагч /аж ахуйн нэгж, иргэн/-аас гаргасан өргөдөл /Маягтыг тус яамнаас авах, эсхүл доорхи web-нээс авч болох ба өргөдлийн гарын үсгийг нотиаратаар батлуулсан байна/
  2. Хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр /Энэ нь ...
2011-05-11
Төрийн бус байгууллагын дүрэм боловсруулах удирдамж

Төрийн бус байгууллагын дүрэм боловсруулах удирдамж

 

Дүрэм нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл, удирдлага, зохион

байгуулалтыг тодорхойлж нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулдаг. Ардчилсан удирдлагын зарчимд суурилсан дүрэм байгууллагын ариун нандин байх үндэс суурь болдог.

Дүрмийг хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой хийхийг судлаачид зөвлөдөг. Мөн хэт ерөнхий болон хэт тоочихыг үл сайшаадаг. Хэт ерөнхий дүрэм нь хүн бүхэнд дураараа шийдэх боломжийг нээдэг бол хэт тоочих нь үйл ажиллагааг дүрмээс хэт хараат болгодог. Иймээс дүрэм нь гольдрогийн хөтөч...

2009-10-28
Хүүтэй болох уу, охинтой болох уу?
Эцэг, эхчүүд төрөх гэж буй бяцхан үрээ охин, хүү аль нь болохыг мэдэхийг хүсдэг. Тиймдээ ч хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээгээс хүүхдийн хүйсийг тодорхойлох аргыг олох гэж хичээцгээж иржээ.
Харамсалтай нь одоог хүртэл төгс арга олоогүй байгаа бөгөөд олон төрлийн арга нээж, элдэв таамаг дэвшүүлсээр байна. Эмэгтэй хүний өндгөн эс дан ганц Х-хромосомоос бүрддэг бол эрэгтэй хүний бэлгийн эс Х, бас У-хромосомоос бүрдсэн байдаг. Хэрвээ өндгөн эс эр бэлгийн Х-хромосомтой эстэй нийлж үр тогтсон бол охин төрнө. Харин У-хромосомтой эстэй нийлж үр тогтвол хүү төрдөг байна.

Ингээд хамгийн их дэлгэ...