2009-12-21
Хэнд хэдийд ямар цэцэг бэлэглэх вэ?
Бэлгэнд бэлтгэсэн цэцгийг бусдын нүднээс нууж, тоос шороо, нарны туяа, хүйтэн, халуун гараас хамгаалахын тулд дандаа цаасанд боож авч явах ба бэлэглэхийн өмнө боодлыг авна. Хаалгаар орохын өмнө хонгилд эсвэл үүдний өрөөнд баглааны цаасан боодлыг авч ширээн дээр эвхэж тавих ба эсвэл өөрийнхөө халаасанд хийнэ. Харин гялгар боодлыг авахгүй байж болно.

Нярайлсан эхэд ямар цэцэг бэлэглэх вэ?
Нярайлсан эхэд баярт үйл явдлыг тохиолдуулан хамгийн гоё чамин цэцэг бэлэглэнэ. Хамгийн тансаг бас тухайн хүний дуртай цэцэгсийг олохыг хичээх хэрэгтэй. Харин голт бор, хонхлой, лиш зэрэг хурц үнэртэй цэцгүүд ...

2009-12-18
Ганц бие хүмүүст зориуллаа
     
Гэр бүлгүй, гоонь бие хүмүүс ганцаардах, зожигрох нь их байдаг. Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдрал эцэстээ ямар ч сонирхолгүй, утгагүй санагдаж, стресс бухимдалд өртөх нь ч бий. Харин танд зөвлөхөд, та энэ гоонь байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж болох боломж байгааг бүү алдаарай.

1. Өдөр бүр мэдлэгтээ гурван цагийг зориул: Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдэхүйн хүрээгээ өргөжүүл.
2. Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчтэй бай. (Лекц клубуудыг сонирхож, курс дугуйланд хамрагдах) Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно.
3. Танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг найрсаг харьцаа тогтоох...
2009-12-15
Тэвчээртэйгээр долоо хоногт 10 кг жин хасах уу?
Долоо хоногийн дотор 10 кг жин хасна гэдэг зүүд зэрэглээ мэт санагдаж байна уу? Харин эмч нарын боловсруулсан энэхүү арга эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэнэ.


Илүүдэл жингээ хасаж, хүссэн хувцсаа өмсөхийн тулд маш их тэвчээр гаргах нь мэдээж. Турна гэдэг амаргүй даваа учир өлсгөлөнг тэвчих л танд үлдлээ.  Энэ аргыг сар бүр туршиж  үзэж болохоос гадна эхний туршилтын дүнд 10 кг жин баттай хаядаг хэмээн эмч нар хэлж байна. Харин дараагийн нэг сард 3-4 кг жин хасдаг байна.

Эхний өдөр: Нэг лонх цэвэр усыг зургаан хэсэг болгон хувааж уугаарай.
Хоёр дахь өдөр: Өдрийн турш 0.8 литр сүү ууж, 20-21 цагийн хоор...
2009-12-13
Ажилд ороход ярилцлагад ирэх магадлалтай асуултууд
За сайн байна уу залуусаа …
Та ямар ч ажилд орохоор хvссэн тухайн байгууллагын хvний нөөцийн менежер, захирал, ер нь хэн ч таниас ярилцлага авч магадгvй. Ийнхvv ярилцахдаа асуудаг нийтэл асуултууд байдаг ба тvvнд өгөх оновчтой товчхон хариултуудыг танд хvргэж байна.

1. Та өөрийнхөө тухай товч танилцуулахгvй юу?
Ажил олгогоч таны хариултаас дараах зvйлийг анхааралтай ажиглана:
-Таныг товч намтараа ярих нь уу, эсвэл өөрийн давуу тал, мэдлэг чадвараа ярих нь уу
-Ур чадвар, туршлага мэргэжил, хариуцлага зэрэг гол зvйлийг ярьж байна уу
-Товч ойлгомжтой ярьж байна уу, өөртөө хэр итгэлтэй хvн бэ...

2009-11-16
Ажлын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох вэ?

Ажлын танилцуулга тань сайн байсан тохиолдолд та ярилцлагад орох боломжтой болдог. Та өөрийгөө тухайн ажилд яг тохироно гэж бодож байгаа боловч  тухайн компани тэгэж бодохгүй байж болно. Энэ үед та юуг буруу хийснээ гайхдаг. Ажилд орох ярилцлага маш төвөгтэй байдаг. Ялангуяа та өмнө нь нилээн хэдэн удаа бүтэлгүйтсэн тохиолдолд. Тэгвэл энд танд тус болох үнэхээр хэрэгтэй мэдээллүүдийг орууллаа.

Юуны түрүүнд та яг ямар ажилд орох гэж байгаагаа бодож үзээд, хэрвээ та тухайн байгууллагын дарга байсан бол тухайн хүнээс юуг, ямар чадварыг хүсэх байсныг нэг бодоод үз. Тэгвэл та өөрийгөө ямар байх ёст...

2009-11-12
Зочид буудал ажиллуулахад юуг анхаарах вэ?


Зочид буудлын үүрэг:


Зочид буудлын гол үүрэг бол зочдын тав тухтай хангах, амрааж, хооллох, үйлчлэх явдал юм. Томоохон зочид буудлуудад үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу олон албадууд байдаг. Зочдыг хариуцах алба, зоогийн газрын алба, бүртгэл мэдээллийн алба, хүн амын алба, хамгаалалтын алба, тооцооны алба гээд.
Хэдийгээр эдгээр албадууд өөр өөр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч хоорондоо нягт холбоотой ажилладаг.
Эдгээр албадыг дотор нь үйлчилгээний ба туслах албаны гэж хоёр гол хэсэгт хуваадаг. Үйлчилгээний албаныханд хүлээн авагчид, үйлчлүүлэгчид, ресторан, баар орох бөгөөд туслах албаныханд...
2009-11-10
Бурууд бусдын нүд хурц

Энэ хорвоогийн хамгийн муухай эмэгтэй бол хайнга эмэгтэй.
Даашинз дээрх өчүүхэн тортог, эсвэл хүзүү  биен дээрх бяцхан шарх, хатиг, үү  гэх мэтхэн таны гоо сайхныг устгадаг аймшигтай нян гэдэг гэдгийг мэдэх үү.

Бас цамцны өчүүхэн ханзархай,триконы хөвөрсөн ганц утас л таныг үнэ цэнэгүй болгож орхидог. Йимд өчүүхэн ч зүйлээ хайнга орхиж болохгүй. Зөнд нь орхисон  бүхэн эмэгтэй хүний сайханд дайсагнадаг.

 Самны өчүүхэн хир ,будаг нь халцарсан хумс мэт нь хүний тавьтаргүй харцанд шууд л өртдөг. Бусдын ийм харц таныг цааш нэгжин уудалж өөр эвтэйхэн өө сэвийг илчлэх гэж улайран эрдгийг харцны эзэн ч з...
2009-11-03
Амьдралаа өөрчлөх хөгжилтэй аргууд
Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн vйлдлээс залхах vе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчлөхийг бид хvсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггvй. Яг ийм асуудалд орсон хvмvvст энэ зөвлөгөөг бичиж байна. Ер нь ямар ч хvн дагаад vзвэл илvvдэхгvй болов уу.

Цаг ашиглалтаа өөрчил
• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин тvvнийхээ оронд арай өөр зvйлсийг хийгээд vз.

• Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггvй зvйлс боддог гэвэл буруутахгvй л болов уу. Гэтэл тvvний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бvтээснээ бодож дvгнэж бай.

Инээмсэглэл
• Таныг юу и...
2009-10-29
Цаг бол алтнаас үнэтэй
Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдэлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны чинь тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ? Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэж байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харин ганц ялгаа нь доллор, центийн оронд, хором мөчүү...
2009-10-29
Компьютерийн ард суудаг хүмүүст зориулсан нүдний комплекс дасгал
Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалан, зохистой шийдэл болно.

Нүдний ядаргаа тайлж, хараа муудахаас урьдчилан сэргийлэх комплекс дасгалууд

Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплекс...