2014-10-09
Сайн аав байх 10 зөвлөмж
1. Тайван байх
Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ?

10660292_376657245823440_7672812884167970422_n

2. Хайрлах
Хүүхдэдээ аав нь хайртай гэдгээ байнга сануулж байх хэрэгтэй. Түүнд хэл яриагаар хайртай гэдгээ ойлгуулахын зэрэгцээ шаардлагатай үед түүнийг дэмжиж, нулимсыг нь арчиж, энгэртээ наан тэвэрдэг байх ёстой. Хүүхэд тань том болсон ч гэсэн, хэд...
2014-10-03
Бизнес уулзалтын үед баримтлах зарчмууд
Бизнесийн салбарын хүн бүрт хэрэгтэй ёс зүйн зөвлөгөөг “The Essentials Of Business Etiquette” номын зохиогч Барбара Пактер өгч байна.

0ab603_Business-Meeting_x800

Уулзалтын үеэр биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

  • Цаг баримтлах. Уулзалтанд хоцорсноор бусдын цагийг үрнэ. Ялангуяа удирдагчид цаг хатуу барьж бусдадаа үлгэр дууриал болох хэрэгтэй.
  • Уулзалт эхлэхээс өмнөх боломжийг ашиглах. Уулзалтын өмнөх цагийг ашиглан хүмүүстэй нүүр тулж богино яриа өрнүүлэх хэрэгтэй. Энэ нь уулзалтын үр дүнд сайнаар нөлөөлнө.
  • Өөрийгөө танилцуулах. Хэрвээ уулзалтанд танихгүй хүмүүс байгаа бол заавал өөрийгөө танилцуулах хэрэгтэй.
  • Бэлтгэлтэй ир. Ямар у...
2014-09-25
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл (цувралын 2-р хэсэг)

6–10 нас  

Сургааль:  Мөнгийг зарцуулахад сонголтууд хийх хэрэгтэй

Энэ насан дээр хүүхдэд “Мөнгө гэдэг бол хязгааргүй зүйл биш, тиймээс зарцуулалтын ухаалаг сонголтуудыг хийх хэрэгтэй.  Учир нь “байгаа мөнгөө үрж дуусгавал цаана нь зарцуулах мөнгө дахиад үлдэхгүй” гэдгийг ойлгуулахад байгаа юм гэж Бэт Коблинэр зөвлөж байна.  Энэ насан дээр охин/хүүдээ “Хуримтлуулах”, “Зарцуулах”, “Хуваах” шилнүүд болон Зорилго тавих зэрэг  цувралын 1-р хэсгийн аргуудыг тууштай хэрэглүүлсээр байхын хажуугаар насанд хүрэгчдийн санхүүгийн зарим шийдвэр гаргалтанд оролцуулж эхлэх хэрэгтэй.

_____________________________

Бодитоор үзүүлэх арга, жишэ...

2014-09-24
Жэк Магийн амьдралаас ухаарсан 5 зүйл
 Саяхан үүсгэн байгуулсан Алибаба компаниа нээлттэй болгож Хятадын хамгийн баян хүнээр тодорсон Жэк Ма өөрийн амьдралаас ухаарсан зүйлсээ юу гэж ярьсныг тоймлож байна.


f156fe_JACK-MA-facebook_x800
1. Ирээдүйгээ бодож амьдар

“Өнөөдрийн бидний амжилт нь зөвхөн өнөөдөр сайн ажилласны үр дүн биш, харин 15 жилийн өмнөх мөрөөдлийн биелэл”

2. Мөнгө бол аз жаргал биш, энэ бол хариуцлага

Хэрвээ чи нэг сая доллартай болсон бол чи азтай хүн. Хэрвээ 10 саятай болвол, чи маш олон толгойны өвчинтэй болно. Харин нэг тэрбумаас илүү, ядаж л хэдэн зуун саятай болвол энэ нь чи хариуцлага үүрэх болжээ гэсэн үг.  Учир нь энэ их мөнгийг бусдаас и...

2014-09-22
Мөнгөний талаар хүүхдүүддээ зааж өгөх ёстой хамгийн чухал 5 зүйл
 Амьдрал ахуйг зохицуулахад мөнгө хичнээн их чухал байдаг нь тодорхой байсаар атал хүүхдүүдэд маань сургуульд мөнгөний талаар заадаггүй.

Эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ санхүүгийн чухал сургаалиудыг өгч болно, өгөх ч хэрэгтэй.

Санхүүгийн төрөл бүрийн хүндрэлд ордгоос нь харахад насанд хүрэгчид ч гэлээ мөнгөний талаар төдийлэн их мэдлэггүй байдаг нь харагддаг.  Өмнөх үеийнхэнийхээ алдааг давтахгүй байж, санхүүгийн тогтвортой амьдралтай байлгахын тулд залгамж халаандаа мөнгөний ач холбогдлыг зааж сургах хэрэгтэй.

- гэж Нью Йорк Таймс (New York Times) сонинд шилдэг борлуулалтаараа шалгарсан “Санхүүг...

2014-09-11
Интерьер дизайн хүний зан байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
 

       Ямарваа нэгэн /интерьер дизайн/ орон зайн загвар бүтээхэд тухайн орон зайн зориулалт болон зорилго, мөн ямар хүн хэрэглэх талаар бодолцож үзэх хэрэгтэй юм. Хүүхдийн тоглоомын өрөөнд өндөр үнэтэй тансаг тавилга үслэг хивс дэвсэхгүй нь ойлгомжтой санагдахтай адил хэрэв бид шөнө сайхан амрахад зориулсан унтлагын өрөөнд анхаарал сарниулсан орчин үүсгэж комьпютер зэргийг тавихгүй билээ. Бидний энэ практик туршлагаас гадна орон зайн төгс загвар гаргахад өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-          Гэрэлтүүлэг
-          Орон зайн мэдрэмж
-          Чимээ
-          Өнгө
-          Үнэр
     Хүрээлэн о...
2014-09-04
УБ хот байгаа 20 усан бассейны мэдээлэл
3693f7157c770f85big

1. Усан спорт сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м х 20м Гүн: 1.7м-4.0м 6 замтай
Төлбөр: 1 удаа 45 мин – 8,000 төг, 90мин – 12,000 төг, 1 сарын 7 хоногт 2 удаа - 80,000 төг, 7 хоногт 3 удаа - 120,000
Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Утас: 325386

2. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб
Бассейны хэмжээ: 25м х 10м Гүн: 1.5м-1.7м 3 замтай
Төлбөр: Сарын 180,000 төг
Хаяг: Орчлон сургуулийн харалдаа, Утас: 354327

3. Баянзүрх дүүргийн усан спорт, сургалтын төв
Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 1.4м-1.9м 3 замтай
Төлбөр: 1 цаг - 10,000 төг, хүүхэд - 7,000 төг, 1 сар том хүн - 90,000 төг, хүүхэ...

2014-06-03
"Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болдын ярилцлага

Өөрөөсөө бусдыг рекламдах дуртай Г.Болдын ийнхүү анхны дэлгэрэнгүй ярилцлага танд хүрч байна. 

Салбар салбарынхаа онцлог, давуу болон сул талыг мэргэжлийн нүдээр харж үнэлэлт, дүгнэлт хийх чадварлаг залуу цөөнгүй. Тэдний нэг болох Монголын бизнес, маркетингийн салбарын нэгэн тод "од"  бол яах аргагүй "Юнител" группын Тэргүүн дэд захирал Г.Болд билээ. 

АЛИВААГ ӨӨЛЖ, МУУЛЖ, МУУГ НЬ ҮЗЭЖ БАЙГАА НЭГЭН ХЭЗЭЭ Ч ЯЛАГЧ ТАЛДАА ОРЖ ЧАДДАГГҮЙ

- Яагаад энэ мэргэжлийг анх сонгох болсон бэ?
- Ажлын анхны гараа маань “Мобиком” корпораци байсан. Тухайн үед маркетингийн мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь сургуул...

2014-05-12
Стив Жобсын ишлэлүүд - Залуу хүн бүр унших ёстой
78ac98_steve_jobs_x678

 “Бүтээлч байх гэдэг нь элдэв зүйлүүдийг хооронд нь холбож шинэ зүйл бий болгохыг хэлдэг. Хэрвээ чи бүтээлч хүнээс яаж хийснийг нь асуувал тэд үүнийг ярихаасаа нэрэлхэнэ. Учир нь тэдэнд энэ нь гайхуулаад байх сүрхий зүйл биш, хийснийхээ дараа эргээд харахад дэндүү ойлгомжтой байсан мэт санагддаг.”


“Аливаа боломжийг алдалгүйгээр өөрийгөө дайчлах хамгийн сайн арга бол чи хэзээ ч үхэж болно гэдгээ байнга санаж байх. Ингэсэн тохиолдолд чи элдэв хуурмаг бодлоос салж зөвхөн зүрх сэтгэлээ дагахаас өөр замгүй болно.”

“Өөрөө чанарын хэмжүүр бай. Зарим хүмүүс яагаад төгс чанар хэрэгтэйг ойлгодоггүй юм.”

“А...
2014-04-18
Германы нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Монголын талаар юу хэлэв
 Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “Ifo Institut”–ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа.
1200%20Hans-Werner-Sinn-Ifo-Institut280x500
Э
дийн засаг хямарсан энэ үед тэрээр манай улсад хямралыг даван туулах хэд хэдэн зөвлөгөөг өгсөн юм. Тэрээр “монгол улс маш богино хугацаанд буюу хоёр жилд 2.2 тэрбум төгрөгийн их өр үүсгэж, тансаг хэрэглээ нь өсч байгаа нь буруу замналаар эдийн засаг нь нурсан улс шиг харагдаж байна” хэмээн хэлжээ. Түүний юу гэж зөвлөсөныг дэлгэрэнгүйгээр хүргэе.


1. Бонд гаргаж, тансаг х...