![](/uploads/t/telnet/img01(1).jpg)
Францын сэтгэлзүйчид ямар хосууд хоорондоо тохирдог мөн эс тохирдогийг судлаад дараах дүгнэлтэд хүрчээ.
Амархан салдаг хосууд:
-Бие биедээ үл итгэдэг, хаалттай зантай
-Ямагт мөнгөний хэрүүл үүсгэдэг
-Хэрэлдэх үедээ нэг нэгнээ адгийн үгээр “булдаг”
-Ах дүү, хамаатан садныг нь шоолж басамжилдаг
-Араар тавих “хоббитой”, тэрийгээ ч нэг их нууцлаад сүйд болдоггүй
-Хэн нэгнээ бусадтай харьцуулж доош нь хийдэг
-Ажлын болон сексийн чадварыг нь битүүхэн үгээр егөөддөг
-Мөнгөндөө харам, хэт их тооцоотой
-Залхуу, санаачлагагүй байдал гаргадаг
Хэзээ ч салдаггүй хосууд:
-Хэрүүл маргаан гардаг ч нээлттэй зантай. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг
-Бие биенээсээ зөвлөгөө авах дуртай. Энэ зан чанар нь тэднийг улам ойртуулдаг
-Мөнгөний асуудлыг хошин талаас нь харж чаддаг. Үүнийг эмгэнэл болгодоггүй
-Хэн нэгнийхээ ажил төрлийг нь сонирхдог, туслахыг хичээдэг
-Томилолтоор ч юм уу явахдаа өдөрт хэд дахин утасдаж, санаж байгаагаа илэрхийлдэг
-Ганц нэг удаа биеэ барьж чадалгүй араар тавих асуудал ч гарч болно. Гэхдээ үүндээ маш их гэмшиж жигтэйхэн нууцалдаг. Гэмээ цайруулахын тулд өмнөхөөс илүү халамжилдаг
-Бие биедээ буулт хийж маргаантай асуудлыг зохицуулдаг
-Хэрүүлийг инээд наргиан болгон хувиргаж чаддаг. Уур түргэн гардаг
-Аль нэгнийхээ сексийн чадварыг халуун дулаан үгээр магтаж чаддаг
Эцэст нь дүгнэхэд сексийн тал дээр тохирдог хосууд хэн нэгнийхээ алдаа дутагдлыг өгөөмөр сэтгэлээр уучилж чаддаг.
http://zaluu.com/