Тэгвэл таны хэл сурах зорилгод тань тус болохуйц, гайхалтай, бас ашигтай зөвлөгөөг хүргэх үүднээс зарим нэг яруу найрагч, зохиолч, орчуулагч болон блогчдын үг цээжлэх аргуудаас хүргэх гэж байна.
Тэднээс дараах асуултыг “Хэрэв дэлхий дээр үг цээжлэх ганцхан арга байсан бол таныхаар тэр нь юу байх байсан бол?” гэж асуухад.
1. Aaron Knight

Үгийг болж өгвөл нэг нэгээр нь цээжлэх хэрэггүй. Заавал хосоор нь цээжлэх хэрэгтэй.
Жишээ нь: flock (сүрэг) гэж ганц үг цээжлэхийн оронд түүнтэй байнга холбоотой явах a flock of sheep (хонин сүрэг) –г хамтад нь цээжлэх.
Occur (үүсэх ) гэж ганц үйл үг цээжлэхийн оронд if any problems occur (ямар нэг асуудал үүсвэл) гэсэн хэллэгийг хамтад цээжлэхийг урьтал болгон санаж байх. Дан ганц үг цээжлэхийн оронд тэдгээртэй хамтдаа явдаг холбоо үг цээжлэх нь таньд ядаж нэг өгүүлбэрт тухайн үгийг хэрхэн зөв хэрэглэх тань тусалдаг.
2. Albert Wolfe

Үгийн сан гэдэг бол хэл сурч буй хүмүүсийн хамгийн гол анхаарлаа хандуулдаг хэсэг яах аргагүй мөн. Миний онол ч үүнээс зөрөхгүй. Учир нь бид хамгийн амарханаар тухайн хэлийг сайжруулж чадна. Бид эх хэлээрээ хийж байгаа зүйлсээ санаж бас өөрчилж чаддаг. Үүнтэй л адил ойлголт.
Гэхдээ маш цөөхөн тохиолдолд тухайн анхлан сурагч анх хэлний дуудлага, эсвэл дүрмийг сурсан талаараа санаж байдаг.
Миний бодлоор үг цээжлэх хамгийн ойрын арга бол:
Бөөн үгийг нэг дор цээжлэх ямарч боломжгүй тул тэдгээрийг ханан дээр, тэмдэглэлийн дэвтэр дээр, компьютер дээр гэх мэтчлэн таны эргэн тойронд ойр байж болох зүйлс дээр шинэ үгсээ нааж хэвших нь чухал.
Ингэснээр олон удаагийн тандалтаар тэдгээрийг харснаар хялбар цээжлэх тань тусалдаг.
3. Andre Klein

Шинэ үг сурах олон арга байдаг, мөн суралцагч бүр төрөлх чанараа ашиглан янз бүрийн аргыг туршиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь өөртөө хүчээр хэт их ачаалал өгөх нь маш буруу, тэрний оронд өөрт тохирох сонирхолтой аргыг олох хэрэгтэй гэж байна.
Зарим хүмүүст үгээ бичиж цээжлэх, үгийн сангийн аппликэйшн ашиглахын оронд flashcards ашиглах нь илүү дээр байдаг.
Харин миний арга барил бол түүх хүүрнэх.
Түүхийг уншиж, ярьсанаар хэл суралцагчид шинэ үг, үгийн сангийн хүрээнд сэтгэл хөдлөл болон мэдрэхүйн үгсийг мэдэж авахад тусалдаг. Үгсийг шууд цээжлэхийн оронд түүхээр дамжуулж судлах нь зан байдал, газар орон, хүмүүсийн харилцаа зэргийг харуулснаараа амьдралд илүү ойр байдаг учир хурдан бас сайн цээжлэгддэг.
Энэ аргын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, миний өгүүллүүдтэй танилцана уу. http://learnoutlive.com/your-brain-on-storytelling-foreign-language-learning-through-stories/
4. Anne Merritt

Хэрэв үг цээжлэх ганц л арга байсан бол тэр нь үгийг утгаар нь судлах явдал юм.
Бид зөвхөн үгээр харилцдаггүй, холбоо үгээр, өгүүлбэрээр харилцдаг.
Хэл суралцагчид, ялангуяа бие даан суралцагчид үг цээжлэхдээ ихэвчлэн Flashcard эсвэл Flashcard бүхий аппликэйшн ашигладаг. Энэ нь хэдий сайн арга боловч бас тийм ч хангалттай биш. Суралцагчид үг цээжлэх маш олон аргыг хэрэглэн, судалж болно. Гэвч тэдгээр үгсээ өөр утгаар хэрхэн ашиглах талаар мэдэхгүй бол аль нь ч нэмэргүй гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв та шинэ үг сурч байгаа бол тухайн үг өгүүлбэрийн хаана байрлахыг харж, бас оронд нь өөр ямар үг байж болохыг бодох хэрэгтэй. Ерөнхий шинжийг нь сайтар ажиглах нь зүйтэй.
Үгийн утга энгийн эсвэл албаны?Бичгийн эсвэл ярианы?Тухайн үг ихэвчлэн нэг л сэдэвт ашиглагддаг уу?
Хэрэв таны мэдэхгүй үг байвал тухайн үгийн гаргаж байгаа утгын ерөнхий сэжүүрийг олохыг хичээх хэрэгтэй. Үгийн утганд дүгнэлт хийх нь хэл суралцагчдын маш том чадвар юм. Үгийг нэг л ойлгочихвол хэд хэдэн өгүүлбэрт дахин давтан ашиглахыг хичээх хэрэгтэй.
Би багадаа франц хэл үздэг байхад багш маань нэг ч үгийн утгыг хэлж өгдөггүй байсан. Энэ нь өгүүлбэрийг өөрөө бүтээж сурах дасгал байсан юм.
Зүгээр л “Үгүй” гэж хэлэхийн оронд нь “Үгүй ээ, би банана-д дургүй” эсвэл “Үгүй ээ, би энэ киног хараахан үзэж амжаагүй” гэж хэлж сурна гэсэн үг юм. Түүнээс би чанга хатуу, шаардлагагүй мэт аргуудыг мэдэрдэг байсан. Харин одоо би түүнийг эсрэгээрээ ойлгож, хэрэглэж байсан аргуудыг нь үнэлдэг болсон. Одоо би францаар ярихдаа толь хэрэглэдэггүй, учир нь үгсийн утгыг бүрэн мэддэг болсон юм.
5. Anthony Metivier

Та бүхэн дараах 2 хувилбарыг төсөөлөөд үз дээ.
Жон гадаад хэлний үгсийн сан суралцах индекс карт ашигладаг. Тэр хоолны өрөөний ширээнд суугаад толь бичиг аван карт бүрийн, үг болгоны ард орчуулан бичиж эхлэнэ. Тэр картуудаа харж болох бүхий л газартаа, эргэн тойрондоо авч явдаг.
Заримдаа автобусанд хүртэл тэдгээрийг хараастай явдаг. Заримдаа Жон зайтай, давтлага бүхий программ ашигладаг. Эдгээр нь түүнийг үгсээ зөв "таах" хүртэл нэг үгээ дахин дахин давтан харуулдаг. Заримдаа Жон цээжилсэн үгсээ зөв оруулдаг ч энэ нь тун ховор таарна.
Хэрэв Жон мэдэхгүй байвал программ түүнийг цээжилтэл, эсвэл болих хүртэл түүний мэдэхгүй цээжлээгүй үгийг гаргаж ирсээр байдаг билээ.
Энэ бүхэн үнэхээр төвөгтэй санагдана.
Одоо Трэси-г үзэе.
Тэр Жоны адил олон туршилтуудыг ашигладаг бүсгүй юм. Тэр гадаад хэл сурах мөрөөдөлдөө хөтлөгдөн олон цагийг карт бөглөн цээжлэхэд зарцуулдаг. Мөн программ ашиглан үг давтдаг ба түүнд энэ нь илүү ихээр таалагддаг. Учир нь тэр завтай үедээ програмд илүү анхаарлаа хандуулж, түүнээс бүгдийг сурж чаддагт оршино.
Жон Трэси хоёрын ялгаа гэвэл Трэси түүнээс тэс өөр сэтгэхүйгээр хэл сурж байгаа явдал юм. Ингэснээр тэрээр сурч буй хэлээрээ төгс ярьж, хэдэн зуу дахин сайжирч чадаж байна. Гал зуухны ширээн дээр байнга толь бичиг барин суухын оронд Трэси буйдан дээр толь бичгээ “элээж” байдаг. Тэр үг цээжлэхдээ ой санамжийн мнемоник-д суурилсан зураглалаар төсөөлөх гэх мэт олон техникийг ашигладаг.
Энэ нь түүний санаанд өмнөх үйл явдлуудыг зураглах мэт тод буулгадаг ба ингэснээр мартахгүй үлдэх боломжийг олж авч чаддаг байна. Энэ давтлага нь түүнийг илүү бүтээлч, үр дүнтэй болгож, Жоноос хамаагүй илүү ярьдаг болно гэдгийг энд дурдахгүй өнгөрөөж болохгүй.
Хэрэв үг цээжлэх нэг аргыг нэрлэ гэвэл би мнемоник (зураглан төсөөлөл бүхий санах ойн арга) -ын тусгай зориулалтын аргыг л нэрлэх байна.
Би энэ талаар илүү нарийвчлалтайгаар ном болон видео хичээлүүддээ оруулсан байгаа.
6. Ben Whately

Үг цээжлэх нэг аргыг нэрлэ гэвэл тэр нь тухайн цээжлэх гэж буй үгтэйгээ холбогдох. Түүний талаар бодох явдал юм.
Та үгийг үнэхээр нэг л удаа бодож чадвал таны бодол үгтэй холбогдож тархинд мэдээлэл өгч хадгалагдан мартагдахгүй болж, улмаар тухайн үг цээжлэгддэг.
Гадаад хэлний шинэ үг сурахад тань бэрхшээл байгаа л бол та тухайн үгсийнхээ гол утгыг олоогүй, бодоогүй байна гэсэн үг. Тиймээс та түүнийг мэдэх ямар нэг аргыг олох хэрэгтэй.Тэгэхээр жишээ нь Гадаад үгтэй адилхан сонсогдохоор Англи үгийг бодож олох- илүү болхи, инээдтэй байвал бүр ч сайн. Энэ бол #Немоник арга юм.
Таны гадаад хэл сайжрах тусам тухайн хэлний үгийн баялаг тань нэмэгдэж, Немоникийн энэ нарийн аргыг заавал хэрэглэх шаардлагагүй болно. Харин гадаад хэлний жишээ өгүүлбэрүүд танд илүү хэрэг болж байгааг мэдэрч эхлэнэ.
Немоник болон жишээ өгүүлбэр хоёул “Mems” (Micro-Electro-Mechanical System)- ийн жишээ. “Mems” гэдэг бол танд шинэ үгийн гол утгыг гаргаж ирэхэд тусалдаг систем ба толь бичгийн зарим хийсвэр хэсгээс хамаагүй дээр байдаг.
Үг цээжлэхэд миний санал болгох арга бол “Mems” ашиглах. Энэ нь хамаагүй хурдан бас ч үгүй шилдэг арга болно.
7. Benny Lewis

Сурч буй хэлнийхээ талаар төрөлх хэлтэй хүмүүсээс нь үг асуу, дадлага болгож тэдэнтэй илүү удаан ярихыг хичээ.
Энэ үед таны мартсан байсан үг гарч ирнэ, харин тэд мартсан үгийг чинь сануулж чамайг “ичээхэд” тухайн үг тархинд чинь “үүрд” хадгалагдана.
Memrise.com -оос гаргасан маш хэрэгтэй Немоник аппликэйшн болох Anki-г ашиглаж болно. Энэ нь илүү дэвшилтэт, маш олон унших зүйлтэй, үр нөлөөтэй байх болно. Мөн яаж үгийн сангаа нэмэгдүүлэх вэ гэдэг нэг гол арга бол эхний жишээ юм. Энэ аргаар үг таны тархинд хурдан орж, хэзээ ч мартагдахгүйгээр үлдэнэ.
Гадагшаа гар бусадтай ярилц.
8. Camille Chevalier-Karfis

Би бол “ухаалаг” flashcard -ын үнэнч фэн.
Картны нэг талд нь Англи үгээ бич, дараа нь өөрийгөө шалга. Нөгөө талд нь үг бичээд богино өгүүлбэр зохио.
Өгүүлбэрээ гэрийнхэнтэйгээ холбоотой бичих хэрэгтэй. Амьдралд чинь ойр байгаа хүмүүсийг оролцуулж бичвэл санахад илүү хурдан байдаг.
Тэгээд дараа нь тухайн үгтэйгээ холбоотой бүх үгийг бичих хэрэгтэй. Ганц тоо, олон тоо, ялгац үг дуудлага гэх мэт санаанд орсон бүхнээ бич.
Би мөн Франц хэл яг бичсэн шигээ дуудлагаар уншигддаггүй учраас гадаад хэл анхлан суралцагчдаас дунд түвшин хүртэлээ үгээ сонсголтой (aidio) хамт сурах хэрэгтэй гэж боддог. Франц хэл сурж байгаа сурагчид зөвхөн уншаад шалгалтанд тэнцэхийг бодох биш, гудамжны яриа болон орчин үеийн хэллэгүүд зэргийг хамтад нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Сонсох хичээл нь тухайн хэлний орчин үеийн хэл байх хэрэгтэй ба та түвшингээ барин, хэт хурдан биш, удаан биш, энгийн хэрнээ ашигтай үгийн сан, бүтэц ашиглан урагшлах хэрэгтэй.
9. Catherine Wentwort

Давтах хэрэгтэй.
Хүмүүс хэдий зайтай давтах системийг (Spaced Repetition System) ашигладаг ч, үгийг цээжлэх хүртлээ бичих, чангаар унших, давтах нь шинэ үг суралцагчдад энгийн хэрнээ хамгийн хүчтэй арга нь болдог.
10. Corinne McKay

Би шинэ үгийг аудио материалын хамт сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Одоогоор би Франц хэлний үгсээ сайжруулахын тулд файл сонсож, Youtube-ээс видео хичээл үзэж байна. Би ингэж шинэ үг олж, цээжлэх нь илүү дээр гэж үздэг.
11. David Mansaray

Би эхлээд өөрийнхөө эргэн тойронд болж байгаа үйл явдлыг тайлбарлахыг хичээдэг. Энэ нь миний үгийн санд дутагдаж байгаа үгсийг гаргаж ирэн, эргэн санахад тусалдаг.
Жишээ нь. Би зам хөндлөн гарч байхдаа юу харж байгаагаа тайлбарлахыг хичээж болно. Тэгээд өөрөөсөө ингэж асууна.
Эдгээрийг бүгдийг нь би сурч буй хэлээрээ хэлж чадахуу?
Эдгээр өнгөнүүдийг би мэддэг бил үү?
Хэрэв эмэгтэй хүн хүүхдийн тэрэг түрээд явж байвал би хүүхдийн тэрэг гэдэг үгийг мэддэг билүү? гэх мэтчилэн.
Хэрэв миний мэдэхгүй ямар нэг үг гарч ирвэл би түүнийг бичиж аваад дараа нь хардаг. Энэ аргын хувьд боломж бол хязгааргүй. Бас надад ингэж үг цээжлэх, давтах нь таалагддаг учир нь би үүнийг өдрийн аль ч цагт, үргэлж хийж чаддагт оршино. Бас хэрэгцээтэй бүх шинэ үгсээ бичиж авсны дараа дахин харах нь илүү амар байдаг.
12. Donovan Lee Mcgrath

Би бол суралцаж байгаа хэлээрээ өөрт тохиромжтой, хэрэгцээтэй байгаа үгсээ бичиж цээжил гэж хэлмээр байна. (гэртээ өөртөө ойрхон байгаа, хамааралтай зүйлсээ бич. Үүнд дэлгүүр хэсэх жагсаалтаа ч оруул.)
Энэ нь таныг хэрэгцээтэй зүйлсээ хэлж сурахад, хэлний түвшингээ дээшлүүлүүлэхэд тусална. Мэдээж энэ нь карт ашиглахыг гүйцэхгүй ч (нэг талд нь төрөлх хэлээрээ, нөгөө талд нь сурч буй хэлээрээ үг бичээд, үг сугалан зөв хэлэх) та намайг нэг л арга санал болго гэсэн шүү дээ.
13. Flora Petersen

Үгийн сангаа нэмэгдүүлэх зөвхөн нэг арга гэж байхгүй. Дэлхий дээр маш олон хүн байгаа шиг маш олон арга байдаг.
Амьдралдаа, өдөр тутмын хэмнэлдээ шинэ хэлийг оруулж ир, өөр арга хэрэггүй.
Үгс олон утгатай байдаг.Тэдгээрийг нөхцөл байдалд нь зөв сонгох л хэрэгтэй. Babbel-ын “үг өгүүлбэрт” сургалтынхаа гол анхаарлаа хандуулдаг учир нь үүнд оршино.Та тэндээс 3000 үгийг жишээ өгүүлбэрүүдийн хамт, нэмээд өдөр тутам хэрэглэгдэх 1000 өгүүлбэрийг олох болно.
Хэрэгтэй зүйлээ олж авах гэдэг нь ердөө л шинэ үгээ давтаж болох арга замыг олох явдал юм. Үгийн сангаа давтах олон арга байдаг, үгсээ бичих, сонсох, үсэглэх, дуулах, тоглох гэх мэтээр бүтээлч байх хэрэгтэй.Тэгээд утасны аппликэйшн дээр байгаа тэдгээр үгсээ “гаргаж ав” –аад цээжил. Та энэ аргаар сурч байхдаа өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ бүү хий, өрөөндөө өөрийгөө бүү хорь, энэ нь дэндүү уйтгартай байх болно.
Өөр нэг зөвлөгөө: Өөрийнхөө зорилгыг мэдэх хэрэгтэй. Мөн өөр хэн нэгний нөхцөл байдалд тохируулахын тулд суралцахаа хязгаарлаж болохгүй. Та төрөлх хэлээрээ юуны тухай ярьж байна вэ. Та үнэхээр хэлэхийг хүсч байгаа нэг зүйлээ шинэ хэлээрээ хэлэх гээд үз. Амархан байх болно. Сурах арга барил нь таны бодол санааг ч өөрчилдөг. Тууштай явахад тань юу илүү нөлөөлж байгааг мэдээд түүнийгээ сайн хөгжүүл.
Алдаа гаргах болон үгээ мартахаас битгий ай. Flashcard -ууд болон Babbel танд туслах болно.
14. Idahosa Ness

Та цаасан дээр шинэ үгсээ бичин цээжилж болно. Гэхдээ та өөрийгөө илэрхийлэх үед тэдгээр үгсийнхээ дуудлагыг, ярианд хэрхэн ашигладагийг мэдэхгүй бол тэр чинь ямар ч хэрэггүй болж хувирна.
Тэгэхээр миний арга бол олон замбараагүй зүйлсээс аль болох зайлсхийж бодит амьдрал дээр төрөлх хэлтэй хүмүүстэй нь илүү “холбогдож” байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үздэг.
15. James Heisig

Би гадаад хэлний багш биш. Та бүхэнд би өөрийнхөө хэрэглэдэг аргыг л хэлж чадна. Энэ бол унших. Унш бас дахин унш.
Бас илүү тодорхой байх хэрэгтэй. Эхлээд хүүхдийн ном уншиж эхэл. Дараа нь арай хэцүү рүү шат ахих гэх мэтээр урагшил.
16. John Fotheringham

Үгийг цээжлэх, ашиглах маш олон, хүчтэй арга техник байдаг (жишээ нь: зайтай давлага, бүтээлч немоник сэтгэл санааны хүчтэй холболт гэх мэт). Гэвч аль ч арга нь ялгаагүй, үг цээжлэх гол түлхүүр нь үгийн гол утгад анхаарлаа хандуулах явдал юм.
Зөвхөн нэг үгтэй карт ашиглах, хамааралгүй үгсийн жагсаалт үүсгэх, үгийг цээжээр санах зэргээс зайлсхийж, өөрт таалагдаж байгаа сэдэвтээ анхаарлаа хандуул. Хэрэв та карт ашигладаг бол, тэнд чинь өгүүлбэр багтаж байгаа эсэхийг анхаараарай. (таны уншсан эсвэл сонссон бодит утга орсон байвал зохимжтой)
17. Kerstin Hammes

Миний үг цээжлэх гол арга бол мэдэхгүй үгээ хэзээд асуух, шалгах, утгы олж мэдэх явдал юм. Магадгүй чухал үг байж болох учир түүнийг харах л хэрэгтэй.
Та аль ч улсад очсон уулзсан хүмүүсээ таны багш гэж бодон аль болох шинэ үгээр ярихыг оролдох хэрэгтэй. Хэл сурагчид гэртээ уншиж, сонсож, зурагт үзэж байхдаа хүртэл шинэ үг олж мэдэх чармайлт гаргах нь зүйтэй. Ихэнхдээ үгийн гол утгыг гаргах нь хүндхэн ажил байдаг. Гэвч үгийн сангаа өргөжүүлэхийг хүсч байвал мэдэхгүй үгээ бичин, дараа нь давтан хар.
Энэ нь тийм ч сайн ярьдаг байхыг шаарддаггүйгээрээ онцлог.
18. Kevin Chen

Миний үг цээжлэх арга барил бол SRS программын дагуу найз нөхөдтэйгээ чатлах, харилцах юм.
Шинэ үг сурахад хэцүү зүйл нь гэвэл үгийг гол утгаас нь өөрөөр сурах.
Би эхлээд сурахыг хүсдэг үгсийнхээ жагсаалтыг гарган татаж авдаг байсан. (жишээ нь: бизнесийн хятад хэл) Гэсэн хэдий ч үүнийг бүрэн цээжлэх хүртэлээ хүсэл зоригоо хадгалж чадна гэдэг надад хэцүү санагдсан. SRS үүнийг хийдэг. Гэхдээ та SRS -ийг ашиглах хэмжээнд хангалтай хүсэл зоригтой байж чадах хэрэгтэй. Би одоо ч Хятадаар “Өр” гэдэг үгэнд хамаарах үгсийг санахгүй байна. Үг сурахад чухал зүйл нь гэвэл дахин дахин давтах хэрэгтэй.
Зарим хүмүүс унших замаар шинэ үг сурах дуртай байдаг. Энэ нь мэдээж гайхалтай арга. Гэсэн хэдий ч Хятад хэл сурч байгаа хүмүүст бичгийн болон ярианы Мандирин хэлний хооронд ердийн биш ялгаанууд харагддаг.
Миний Хятад хэлний түвшин энгийн нэг нийтлэлийг уншихад хүртэл хэцүү санагддаг. Надад товчлол болон тэмдэгт, зохистой нэрс болон "танил биш" өгүүлбэрийн бүтцийг шалгах хэрэг гардаг.
Би хятад хэлнийхээ түвшинд (intermediate Chinese) найзуудтайгаа онлайнаар чатлах нь шинэ үгс сурах хамгийн сонирхолтой арга гэж ойлгосон. Харилцан ярианы явцад үг гарч ирэн би түүнийг дахин харснаар давтлага болж байдаг.
Мөн би шинэ үгсээ толь бичгээс хардаг.ANKI-г компьютер дээрээ мөн утасны карт дээрээ суулгадаг. Би шинэ үгсийг харах үед, өмнө нь найзуудтайгаа харилцаж байсан үе санаанд ордог. (энэ арга бусад хүмүүст нөлөөлдөг эсэхийг мэдэхгүй, гэхдээ би энэ аргыг хэрэглэсээр ирсэн)
19. Lizzie Fane

Би 2 санал хэлвэл зүгээр үү?
1. Language Immersion for Chrome. Энд та тухайн сурах хэл болон өөрийнхөө түвшинг сонгоод үгийн сангаа өргөжүүлж болдог. Таны хэлж байгаа үгсийг вэб хуудсанд хөрвүүлдэг. Таны мэдэхгүй үг гарч ирвэл Mouse аа хөдөлгөхөд эргээд Англи руу орчуулагдана. Та ажиллаж, сурч байхдаа ч гадаад хэлийг сурч болно.
2. Уншиж байхдаа сонс. Хамгийн сэргэлэн арга бол гадаад хэл дээр ном уншиж байхдаа давхар audio хэлбэрээр сонсох явдал.
Энэ бол үнэхээр сайн арга!
Би Харри Поттерыг яг энэ аргаар уншсан. Үг, илэрхийллүүд нь надад гайхалтай хүрч бас шингэж чадсан. Энэ гайхалтай үр дүнтэй.
20. Lucas Kern

Надад үг цээжлэх маш олон арга гарч ирдэг л дээ. Мөн тэдгээрийн цөөнгүй хэд нь үр дүнгээ гайхалтай өгдөг гэж боддог. Тэдний ихэнх нь хүмүүст зүгээр л эхлэл юм шиг амархан санагддаг. Гэвч ихэнх хэлний хувьд суралцагчид гол цөм рүү нь шууд орохыг боддог. Миний хувьд үүнийг л асуудал гэж хардаг.
Та хамгийн сайн материал болон арга барилуудыг ашиглаж болно. Гэхдээ танд хэл сурах чин хүсэл, зориг байхгүй бол ямар ч арга нөлөөлөхгүй.
Иймээс би үг цээжлэх хамгийн сайн арга бол, хүсэл эрмэлзэлтэй байх явдал гэж үздэг.
Би герман хэлний хичээлийг өөрөө гаргадаг ба хүмүүсийг гол хүчин зүйл болох хөгжилтэй байдалд анхаарлыг нь хандуулахыг хичээдэг.
21. Lutz Marten

Би зөвхөн нэг л зөв арга байдаг гэж бодохгүй байна. Суралцагч бүрт өөр өөр арга байдаг гэж бодож байна. Та гэрийнхээ тавилга дээр нэг үг бичиж наагаад долоо хонож болно. Гэвч дараагийн удаа ингэх нь уйтгартай санагдана.
Би хувьдаа жижиг тэмдэглэлийн дэвтэр биедээ байнга авч яван шинэ үгсээ бичдэг байсан. Одоо бол утас эсвэл I pad зэрэг дээр бичихэд амар болсон. Мөн маш олон санал болгох материалууд ч байна. Сонсох (audio), карт (cards), мөн онлайнаар гэх мэт.
Гэхдээ миний бодлоор алтан дүрэм гэвэл өдөр бүр сурах хэрэгтэй, 20 минут байсан ч хамаагүй. Энэ нь долоо хоногт нэг удаа хэтэрхий удаан сууж хийхээс хамаагүй дээр.
22. Lynn McBride

Хэрэв та харааны суралцагч бол танд үг цээжлэх хамгийн хялбар арга нь унших болон бичих байх болно. Уншиж сурахад хамгийн хурдан арга бол тухайн хэлнийхээ орчуулгатай ном худалдаж авах. Хэрэв таны мэдэхгүй үг гарч ирвэл та түүнийг зүгээр л тохирох хуудсан дээрээс харан орчуулж болно.
Бичиж сурах арга нь танд хаана ч хэзээ ч хэрэгтэй үгсээ бичиж орчуулахад толь бичиг шаарддаг. Найзруугаа тэмдэглэл бичиж явуулах, эсвэл түүх ярьж өгөхийг хичээ. Би мөн утсан дээрээ толь бичиг ашигладаг. Тэгээд хаа нэгтээ хүлээж суухдаа утасныхаа толь бичиг эсвэл flashcard-ыг “оролдож” байдаг.
23. Mark Thomson

Үг цээжлэх 5 алхам
1. Сонс, давт
2. Гол утгыг нь тодорхойл
3. Немоник ашигла
4. Картан дээр үг бич
5. Тэгээд шинэ үгийг шууд хэрэглэ
Эдгээр 5 аргаар та зорилтот хэлээрээ шинэ үгсийг хамгийн хурдан хугацаанд сурах болно.
24. Martin Benjamin

Карт ашигла.
Карт хий, тэгээд үгсээ бичээд бүлэглэ, цээжилсэн үгсээ аваад оронд нь шинэ үг бичиж хий. Гэхдээ үгсээ хараад эхлээд шууд өөрийнхөө хэлээр бодож болохгүй.;
Миний дуртай арга бол хэл солилцон сурах. Таны сурах гэж байгаа хэлээр ярьдаг хүнтэй долоо хоногт нэг удаа, нэг цаг ч юмуу кофе ууж байх. Та оронд нь өөрийнхөө хэлийг зааж өгч болно шүүдээ. Хагас цаг нь таны хэлээр, хагас цаг нь тэдний хэлээр гэх мэт. Ингэж ярьж байхад шинэ үгс таны санаанд “гүн” орж байдаг.
Үүний зэрэгцээ мөн өмнө огт харж, хэрэглэж байгаагүй шинэ үгс ч гарч ирэх болно.Тэгэхээр та ярилцах явцдаа тухайн хүнээсээ нэмэлт дасгал болгон лавлаж асууж болно. Эсвэл толь бичгээс харчих.
Тэдний ээлж ирэхэд мөн л ялгаагүй шинэ үгсийн асуудал гарч ирэх болно. Энэ үед ч та тэдэнд туслангаа олон зүйлийг сурч байдаг. Харилцан яриа бол хэл сурахад хамгийн гол хүчин зүйл гэж би үздэг.
25. Olle Linge

Хамгийн хурдан хугацаанд шинэ үг сурах тохиромжтой арга бол үгийн гол утгыг гаргаж ойлгох.
Гэсэн хэдий ч энэ нь насанд хүрэгчдэд хангалттай биш байж болох дараах 2 шалтгаан бий.
1. Таныг хангалттай түвшинд хүрэх хүртэл тохиромжтой материалыг олох нь тийм ч амар биш.
2. Ихэнх суралцагчид унших сонсох дасгалд найдан ихэнх цагаа өнгөрөөх нь хэцүү гэж ойлгодог.
Тэгвэл SRS гээд бич. (зайтай давтах програм) Spaced Repetition Software
Энэ программ бол бидний идэвхигүй ойлголтыг сэргээж, хэлний түвшингээ нэмэгдүүлэхэд тусалдаг, мөн хүчин чармайлт, үр ашгийг өгдөг. Тиймээс мөн чанарын хувьд SRS-тай хослуулан унших, сонсох дасгалаа хийх нь үгийн сангаа өргөжүүлэх хамгийн шилдэг арга юм.
Бид нэг л ойлгосон үгээ дараа нь аажим аажмаар ашиглаж, хэлний чадварыг дээшлүүлэн, өөрийгөө бичгээр болон яриагаар илэрхийлэхэд тусална.
26. Oscar Pellus

Ихэнх шинжээчид хэл сурах гол түлхүүр нь үгийн сангаа хэрхэн арвижуулах вэ гэдгээс хамаардагыг хүлээн зөвшөөрдөг. Та сурч буй хэлээрээ хэдий олон үг мэднэ төдий чинээ ярьж, уншиж, бичиж, ойлгож байдаг.
Таны санаж байх маш чухал “түлхүүр” гэвэл “Таны тархи утга хүлээж авах дуртай” гэдгийг сана. Би энэ талаар дахин ярих болно. Гэхдээ одоо эхлээд үг цээжлэх хэдэн өөр аргын талаар авч үзье.
Эхний арга бол цээжлэх гэж буй үгсийнхээ жагсаалт гаргах. Олон хүмүүс үүнийг хийдэг. Үгсийн жагсаалт гаргахын гол давуу тал нь бол хийхэд амархан байдаг. Харин хийхгүй бол сул тал болно. Жагсаалт ихэвчлэн богино биш, ихэссээр маш урт болно. Мөн жагсаалтын бүх үгс хоорондоо холбоотой байдаг. Жагсаалт нь таны тархинд ямар нэг утга өгөхгүй.
Үг цээжлэх илүү сайн арга бол зүгээр л үгийн оронд өгүүлбэр цээжлэх. Учир нь ямар нэг өрнөлийн талаар ярьж байгаа учир таны санаанд илүү хурдан буудаг. Илүү тод зураг, илүү хурдан сурна гэсэн үг. Тэгээд таны тархи утганд дуртай гэдэг үгийг сана.
Энэ аргын хэд хэдэн давуу тал байдаг.
Та хурдан сурч чадна.
Та эхнээс нь зөв дараалалтай сурч чадна.
Та дүрмийг ойлгомжтойгоор сурч чадна.
Өгүүлбэр тэмдэглэдэг дэвтэртэй байх нь маш сайн дадлага болдог. Та хэрэгтэй өгүүлбэрүүдээ бичээд дараа хэзээ ч хамаагүй харж болно. Илүү сайн арга байсан ч өгүүлбэрээр сурах нь маш сайн арга.
Өгүүлбэрээр хязгаарлагдахгүй үгийг мөн түүх бичвэрүүдээр дамжуулж сурах хэрэгтэй. Түүх өгүүлбэрээс бүтдэг. Иймээс энд маш олон утга цээжлэхэд хялбар давуу талууд бий. Энэ аргаар таны тархи үгсийг маш сайн хүлээж авна. Миний өмнө хэлсэнийг санаж байгаа биз дээ?
Таны тархи “утга”- нд дуртай гэж.
27. Pat Wyman

Үгсээ санах хамгийн сайн арга бол зургаар дамжуулж холбогдох. Шинжлэх ухаан үүнийг санах ойг илүү хурдан хүчтэй болгодог гэж үздэг. Хэрэв та шинэ үгийг зурагтай нь хамт цээжилбэл дараа санахад илүү амар байх болно. Үгийг харахад зураг санаанд орох гэх мэт.
Жишээ нь нуур гэдэг үгийг Португалаар Lago гэдэг. Хэрэв та нуур зурвал тархинд мэдээлэл ирж Lago гэдэг үгийг эргэн санах болно.
28. Professor Jabba

Хэрвээ биднийг үг цээжлэх хамгийн сайн нэг л арга санал болго гэвэл “Харилцаа яриа” гэж хэлнэ. Харилцаа ярианы хамгийн гол хэсэг болох сонсох, дүн шинжилгээ хийх нь таныг үгийн сангаа өргөжүүлэхэд хамгийн хурдан, үнэтэй арга байх болно.
Үгийн гол үүрэг бол харилцаа ярианд л гарч ирдэг. Учир нь үгийг ямар тохиолдолд, яаж ашиглахаас шалтгаалаад өөр өөр утга гардаг. Та сурч буй хэлнийхээ, төрөлх хэлтэнтэй нь ярьвал маш сайн дадлага болдог.
Энэ арга нь танд үгийг амархан ойлгох, өгүүлбэрийн зохион байгуулалт ямар байдгийг мэдэх зэрэг боломжийг олгодог. Мөн өгүүлбэр нь үргэлж тодорхой сэдвийн хүрээнд байдаг. Энэ нь танд үгийг сэдвээр нь цээжлэх, тухайн сэвэв, тохиолдолд дахин ашиглаж чадах туршлагыг олгож байдаг.
29. Samuel Gendreau

Та магадгүй миний өмнө нь энэ талаар блогтоо бичсэн хичээлийг үзсэн байх.
Миний санал болгох гол арга бол (context) гол утгынх нь хүрээнд цээжлэх.
30. Simon Ager

Би ер нь үг цээжлэх олон төрлийн арга ашигладаг болохоор зөвхөн нэг арга санал болго гэвэл сайн мэдэхгүй байна. Би уншиж болон сонсож үгийг сайн хүлээж аван цээжилдэг. Би мэдэхгүй үг гарч ирэхэд түүнийг яг ямар утга илэрхийлж байгааг нь олохыг хичээдэг.
Би зарим үгийг санаж байхын тулд холбоо болон тухайн үгийн үндэсийг мэдэж байх нь тустай гэж боддог.
31. Stuart Jay Raj

Миний хувьд, би олон төрлийн арга ашиглан богино хугацаанд үгсийг цээжилдэг. Ингэж цээжилсэнээр би тухайн үгсийг ашиглаж, ойлгож эхэлдэг болдог. Ингэх нь тухайн үгийг удаан хугацаагаар мартахгүй байлгаж чаддаг.
Би “богино хугацааны” шинэ үгсээ удаан санахын тулд холбоо үг, өнгө, сэтгэл хөдлөл зэргийг өөрийн гол аргатай хослуулан ашигладаг.
32. Susana Wald

Шинэ хэл сурч байхад надад тулгарч байсан хамгийн том саад нь үг цээжлэх байсан. Миний хамгийн анхны хэл бол Мажор хэл. Намайг 11 настай байхад миний ээж аав Унгар луу нүүсэн юм. Би бараг нэг зэрэг Испани, Англи, Франц хэлийг сурах хэрэгтэй болж байсан.
Би одоо бүгдээр нь чөлөөтэй ярьдаг ба Англи хэлийг бодвол Испаниар маш сайн бичдэг.
Надад нэг их “муу” дурсамж үлдсэн. Бүх л амьдралын минь турш байсаар ирсэн. Үнэндээ би хөгширсөн ч гэсэн богино, дунд, урт хугацааны гээд маш олон зүйлийг санадаг. Гэвч үг цээжлэх, санах гэдэг миний хувьд үнэхээр том асуудал байсан.
Би Испани хэл дээр үгийг ямарч асуудалгүй цээжилдэг. Миний аав ээж намайг Buenos Aires-руу аваачснаар би энэ хэлэнд “ууссан” юм. Англи, Франц хэлэнд л асуудал байсан.
Энэ 2 хэлийг сурахад миний ашиглаж байсан арга гэвэл, байнга уншиж, хааяа нэг толь ашиглаж, аяллаар явсан үедээ кинон дээр болон гудамжинд бусдын ярихыг сонсдог байв. Бүр хожим л зурагт үзэж хэлээ сайжруулдаг болсон.
Би одоо Мажор хэлээр ярих ямар ч боломжгүй газар амьдардаг. Би унтахынхаа өмнө өөртэйгээ Мажор хэлээр ярихыг хичээдэг. Энэ нь надад тайвшрал өгдөг, бас гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Санахгүй байсан үгс гэнэт гарч ирдэг. Мөн Мажор хэлээр сонирхсон номоо авч уншдаг. Энэ нь миний үгийн санг баяжуулдаг.
Би үг цээжлэх талаар санаа зовохгүй байж болох нэг аргыг өөрөө гаргаж ирсэн юм. Энэ бол тухайн нөхцөл байдлыг сурч буй хэлээрээ төсөөлөн бодох.
Би Англи хэл сурж байхдаа Мажор хэлнээс үгсээ хөрвүүлэн энэ аргыг хэрэглэдэг байсан юм. Яагаад ч юм эхлээд шууд л Мажор үгс санаанд ордог, тэгээд л өөрчилж эхэлдэг байсан. Би Мажор хэлийг мартах нь гэдэг мэдрэмж төртлөө Англиар байнга ингэж давтдаг байсан.
33. Susanna Zaraysky

Хөгжим бол хэлнээс илүү тархийг ажиллуулдаг. Тэгэхээр та зүгээр л унших юмуу бусадтай яриад өнгөрөхөөс илүү дуу сонсох, сурталчилгааны дуутай хэсэг явахад тэндээс үгсийг илүү хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Хурдан биш дуулсан дууг олох хэрэгтэй, тэгвэл та үг бүрийг сонсож чадна. Испани хэл сурч байгаа хүмүүст бол Мана зөв сонголт байх болно.
Өөрийнхөө дуртай болон амархан ойлгож чадах дуугаа олоод дууны үгийг нь сур. Та дууны үгийг www.lyrics.com-оос эсвэл өөр вэб сайтуудаас амархан олж болно.
34. Tim Bewer

Би та бүхэнд хэл сурах аргаа танилцуулах гэж байна. Би энэ аргаа Тайланд хэл сурахдаа ашигласан ба одоо ч хэлээ сайжруулан ашигласаар байдаг.
Би үргэлж шинэ үгсээ хуудас цаасан дээр бичээд халаасандаа авч явдаг.
Тэгээд метроны буудал дээр хүлээж зогсохдоо, автобусанд, цахилгаан шатанд гэх мэт чөлөөтэй байгаа үедээ гаргаж ирэн хардаг.
Хэрэв нэг үгийг хангалттай цээжлэгдлээ гэж үзвэл би түүнийг тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг.Тэгээд уг дэвтэрээ дараа хянаж байдаг. Өдөрт 2 юмуу 3 хуудас үг цээжилдэг.
Хэрэв үгээ мартвал халаасанд байгаа цаасан дээрээ дахин бичдэг.
35. Tomasz P.Szynalski

1. Чадахаараа оролд
2. SRS (spaced repitation system) ашигла. (Хэрэв та бодлогоширонгуй хүн бол)
36. Wiktor Kostrzewski

Хамгийн зөв систем бол таныг “урагшлуулах” ёстой, таны эсрэг биш. Тохируулахад хялбар, уян хатан байх ёстой.
Та бүхний ашиглаж байгаа бүх арга зөв.
Сурахад өөр нэг түлхүүр заавал чухал: Өөрийнхөө аль хэдийн мэддэг болсон болон цаашид сурах хэрэгтэй байгаа зүйлээрээ өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Гэхдээ сорилтоо хэтэрхий төвөгтэй болгож болохгүй.
Эцэст нь хэл сурах болон үг цээжлэх: Энэ нь таны сурч байгаа зүйлд баялаг агуулгыг бий болгоход тусалдаг. Жишээ өгүүлбэрүүд сонсох, харах зэрэг нь бас тустай. Мөн тэдгээрийг дахин харах үед санах чадвартай байх хэрэгтэй.
Хэрэв намайг өнөөдөр нэг л аргыг санал болгох хэрэгтэй гэвэл тэр нь магадгүй Memrise-ын хүрээнд байх ёстой гэж бодож байна. Учир нь тэнд дээр дурдсан олон зүйлс бий. Хэдий хязгаарлагмал ч үг цээжлэхэд хангалттай сайн гэж бодож байна.
Гэвч би үргэлж илүү сайныг, шинийг эрэлхийлдэг.Мөн эхлүүлэхийг хүлээж буй гайхалтай шийдлүүд байдаг гэдгийг ч мэддэг.
37. William E. Linney

Миний хувьд энэ асуултын хариулт хэдэн жилийн өмнөөс өөрчлөгдсөн. Эхлээд би флашкарт зэргийг ашиглан цээжлэх хэрэгтэй гэж боддог байсан. Дараа нь Латин болон, эртний Грек хэл сурж эхэлсэнээр, үгийг тогтоохын тулд маш их унших хэрэгтэй гэж ойлгосон.
Гэхдээ сүүлийн үед би үг цээжлэх хамгийн сайн арга бол харилцан яриа юм гэдгийг мэдэрч байна.
Мэдээж үгийг харилцан ярианаас холуур, тусад нь, толь ашиглан, бичиж цээжлэх нь мөн л тустай, сайн арга. Гэхдээ эцсийн эцэст үгийг харилцан ярианд ашиглаж, мөн бусдын ашиглаж байгааг сонсох нь хамгийн сайн арга.
Энэ бол миний хоёр центийн үнэтэй зүйл.
38. Yangyang

Миний хувьд үгийг өгүүлбэрээр, нийтлэлээр дамжуулж сурах, цээжлэх нь хамгийн сайн арга гэж бодож байна.