2010-03-21
Та яг одоо ямар барилга барьж байна вэ?
Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтанаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.
Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.
Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Да...
2009-12-18
Жинхэнэ дурлал
Нэгэн залуу хархүү нэг бүсгүйн араас удаан гуйжээ.Бүсгүй тэсгэлгүй эргэж хараад:

-Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ? гэсэнд.

Залуу: -Би чамд хайртай бүр дэндүү их хайртай.

Бүсгүй: -Эгч маань миний араас ирж байгаа.Тэр надаас илүү хөөрхөн.Би чамайг тоохгүй.Чи түүн дээр оч.

Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан:

-Яагаад надад худлаа хэлэв? гэсэнд.

Бүсгүй хариуд нь: -Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв? Хэрэв үнэхээр надад хайртай бол чи  эргэж харахгүй байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй.

http://quietnature.blog...
2009-10-29
Эцэг хүү хоёр
Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
               Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж б...
2009-10-29
Нэг аяга сүү
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр ч мөн тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн нэгэн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.
     Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өгөв. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёс...
2009-10-26
Сургамжит өгүүллэг