2010-10-27
Аятайхан хэдэн өгүүлбэр байна
1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач
4. Me too - Би ч гэсэн
5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Байж байгаарай
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе
17. Be quiet! - Чимээгүй!
20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй
18. Cheer up! - Амжилт
19. Good job! - Сайхан ажи...
2010-03-21
Боломжгүйн боломж
Монголд ажил олох боломжгүй байна гэдэг чинь, ажлын байр бий болгох боломж байна л гэсэн үг.
Монголд хямд, чанартай гурил авах боломжгүй байна гэдэг чинь гурил үйлдвэрлэх улаан буудайг тариалах боломж байна л гэсэн үг.
Монголд муухай ааштай бас амьдралын зорилгогүй хүн дэндүү олон байх бөгөөд сайхан хүнийг олж харилцах боломжгүй байна гэдэг чинь дээрх хүмүүсийг сайхан ааштай болгон өөрчлөх сургалт хийх, ном зохиол гаргах боломж байна л гэсэн үг.
Монголд хятад барилгачид маш ихээрээ орж ирээд ажиллаад, бид ажиллах боломжгүй байна аа гэдэг чинь, хэрвээ бид барилгын мэргэжилтэн болчихвол ажиллах бол...
2010-03-21
“Амралт гэдэг бол ажлаа өөрчлөхийн нэр” И.П.Павлов
“Амралт гэдэг бол ажлаа
өөрчлөхийн нэр” И.П.Павлов

Хамгийн сайхан зүйл бол ажиллах. Хамгийн сайхан амралт ч бас ажиллах гэвэл та итгэх үү? Яасан хэнхэг амьтан бэ! Ажлын хэнээ туссан амьтан л тэгэж хэлэх байх гэж та сая бодох шиг боллоо... үгүй ч байж магад...

Та ер нь амралтаараа юу хийдэг вэ? Унтах, идэх, тоглох, зугаалах, салхинд гарах, үзвэр үзэх, спорт гэх мэт.. Амралтаа яаж өнгрөөх нь тухайн хүний эрх ба сонирхол буй за.
Гэхдээ нэгэн санаа байна, тосоод авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй.
Та ер нь амьдралдаа ихийг амжуулахыг хүсдэг үү? Хүсдэг бол та их л ажиллах хэрэгтэй болно. Гэтэл та ...
2010-03-21
Заяа төөрөг нь хүнийг төрөхөөс өмнө нь зурагдчихдаг уу? Эсвэл санаа нь заяагаа зурдаг уу?
Заяа төөрөг нь хүнийг төрөхөөс өмнө нь зурагдчихдаг уу? Эсвэл санаа нь заяагаа зурдаг уу?

Хүмүүс “Хувь заяа минь энэ юм байлгүй зурагаараа л явж байна” гэлцдэг. Гэтэл үнэндээ бол тэр хүний өөрийнх нь санаа л хувь тавилангаа зурдаг юм биш үү?
Санааны биежсэн хэлбэр нь л таны хувь тавилан.
Санааг үртэй зүйрлэж болох юм. Та төмс тарьсан бол төмс л хурааж авна, сарнай хурааж авахгүй. Та “чадахгүй” гэж санасан бол “чадахгүй” гээ л хурааж авна.

Бодол санаа
Сэтгэл санаа гэдэг. Санаа нь бодол, сэтгэл хоёулантай нь холбогдож, бодлын ч, сэтгэлийн ч эхлэл үүдэл болж байна. Санаа хэмээх үрийг бодол хэмээх усаа...
2010-03-21
Бидэнд галуунаас суралцах зүйл байгаа юу?
Баримт 1: Галуу бүр өөрийн далавчаа намируулан нисдэг, энэ нь дагаж яваа бусад шувуудад урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг. Галуунууд V хэлбэр үүсгэн нисдэг нь нисч яваа нийт сүрэгт галууны ганцаараа нисч хүрэх зайнаас 71%-иар илүү хол зайг туулах эрч хүч өгдөг байна.
Хичээл 1: Нийгмийн ухамсартай, аливаа удирдлага, заавар, зөвлөгөөг бусадтай хуваалцдаг хүмүүс өөрийн хүрэх гэсэн газраа илүү хурдан, амарханаар хүрч чаддаг яагаад гэвэл тэд нэг нь нөгөөгийнхөө тус дэмэнд амьдардгийг мэддэг.

Баримт 2: Сүргээрээ нисч буй үед галуу цуваанаас хоцрохдоо, ганцаараа нисэхээс татгалзан хоцрохгүйг хичээн чирэ...
2009-12-15
Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг
1. Achieve /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх, үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нийд/ – хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуу...
2009-11-03
Хуримын ерөөл болон хуримын дэг /орчин үеийн/
Зээ

Хуримлагч хосын нэрс
.....................................................
.....................................................

Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа

Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд...
2009-11-03
Эрчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн хуанли
Залуус аа, та нар хайртай бүсгүйн чинь зан ааш үе үе хувираад байгааг анзаарав уу? Энэ юунаас болдог гэж бодож байна? Ажил, стресс, элдэв гадны нөлөө байлгүй л яах вэ. Гэхдээ бас байгаль ээжээс эмэгтэйчүүдийн биеийн онцлогтой холбон зохицуулсан нэгэн хуанли байдаг.

Үүнийг эрчүүд мэддэг байвал бүсгүйнхээ байдалд тааруулж харьцаад, хосгүй сайн эр гэсэн үнэлэлт авч чадна шүү. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг нь ирсэн өдрийг уг хуанлийн эхний өдөр гэж тооцоорой.

1-7 дахь хоног.
Энэ үед эмэгтэй хүний юмыг хүлээж авах чадвар удааширч, өөрийн ярьж буй зүйлээ ч сайн ойлгохгүй байгаа боловч эелдгээр инээмсэглэн...
2009-11-03
Хуримын урилганы үгс
Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл боллоо бид хоёр

*******************************************

Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг

*******************************************
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!
*******************************************
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай ам...